Өгөөш үмхэлт буюу хэрэгцээгүй худалдан авалт

Twitter Print
2021 оны 03-р сар 25-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Таны хувцасны шүүгээнд тань хааяахан өмсдөг эсвэл бүр шошготойгоо хэвтэж байгаа хувцас бий юм биш биз? Тэр хувцсыг хэзээ, яг ямар нөхцөлд, юунд зориулж, яагаад авснаа эргээд нэг бод доо! Яагаад бид хэрэг болгон авчхаад тэр бүр өмсөхгүй эсвэл огт өмсөөгүй байгаагаа эргэн бодож дүгнэлт хийж байв уу? Дахиж ийм хэрэггүй худалдан авалт хийхгүй ээ гэж боддог ч нэг л мэдэхэд дахиад авчихсан л байна уу? Тэгвэл хэрэгцээгүй худалдан авалт хийхэд нөлөөлдөг нэг хүчин зүйлийг тайлбарлаж өгье.

Хувцас худалдан авалтад гаргадаг бидний алдаа бол өөрийн ухамсраа алдсан үедээ худалдан авалт хийдэг болохыг судлаачид олон судалгаагаар нотолсон байдаг. Хүүеээ би эрүүл саруул явж байгаад л худалдан авалт хийсэн юмсан гэж та бодож байна уу.

Тиймээ мэдээж та эрүүл ухаантай явж байсан боловч тухайн моментод таны сэтгэл зүйд нөлөөлөх хомстлын болон өрсөлдөөний тактикийг ашигласнаар та тэрхүү тактикийн нөлөөнд орж тухайн мөчид яг ч цэвэр ухамсартайгаар худалдан авалт хийх нь ховор, бүүр маш ховор байдаг байна. Энэ тактикийг ганцхан хувцас худалдан авалт дээр биш худалдааны бүх салбарт өргөн ашигладаг гэсэн шүү.

За тэгвэл энэхүү процесс яаж явагддаг болохыг тайлбарлаж өгье. Туршлагатай загасчид загас ихтэй газар очоод эхлээд дэгээгүй өгөөшийг ихээр хийдэг байна. Зиак эндээс л тоглолт эхэлдэг гэнэ дээ. Мэдээж загаснууд ирж өгөөшийг иднэ, өгөөш их хэдий ч өрсөлдөгч нь хажууд нь зэрэгцэн идэх учраас түүнээс урьтаж ихийг идэх өрсөлдөөн тэнд явагдана. Яагаад гэвэл хоол хэмжээтэй учир хомстол үүсэх нь тодорхой, өрсөлдөгч нар эргэн тойронд дүүрэн учир хэн илүү хурдтай хөдөлж, өрсөлдөөнч байна, тэр илүү ихийг хүртэнэ. Харин яг тэр мөчид туршлагатай загасчид дэгээгээ хоосон тавьж эхэлдэг гэнэ. Харин тэр мөчид авч л байвал гэдэг зарчим ажиллаж нөгөө хоосон дэгээг загаснууд үмхээд авдаг гэнэ дээ. Эцсийн мөчид загасчны завин дээр хэвтэж байхдаа мань загас би юу хийчихвээ гэж боддог байхдаа хөөрхий. Энэ тактикийг худалдааны салбарт өргөнөөр ашигладаг бөгөөд маш сайн ажиллаж үр дүнд нь бид загасны үйлдлийг хийдэг байна. Тухайн дэлгүүр эрэлттэй бараан дээр цөөн тоогоор хямдрал зарлах бөгөөд тэдгээр барааны хувьд алдагдалтай ажиллах хэдий ч эрэлт багатай бараанаас ашгаа олдог байна.

Нэгэнт дэлгүүрт ороод ирсэн худалдан авагч эргэн тойронд нь дүүрэн өрсөлдөгч байхад хамгийн их хямдрал зарласан нөгөө эрэлттэй барааг авах гэж зүтгэх ч тэрхүү бараа зарагдсан нөхцөлд өөрт нэг их шаардлагатай биш ч хоосон хоцрохгүйн тулд өөр бараанаас авдаг байна. Хэр их худалдан авагч байна тэр хэмжээгээр хомсдлын болон өрсөлдөөний тактик тэнд ажиллаж худалдан авагчдын ухамсарт сэтгэхүй тэр хэмжээгээр алдагддаг бөгөөд эцсийн мөчид та яг хэрэгцээтэй биш ч багагүй бараа авч харин дэлгүүр тухайн нөхцөлд хамгийн их ашигтай ажилладаг байна.

Загас шиг болохгүйн тулд эрүүл ухамсар аа гээж болохгүй шүү

Стилист имижмэйкер Гэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.