
МАХН-аас БГД-ийн 23 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр орон нутгийн сонгуулиас хойш долоо ч хонолгүй МАН-д элссэн.
Тэгвэл түүнийг үнэмлэхээ авахаар БГД-ийн ЗДТГ-ын байранд өнөөдөр ирэхэд нь иргэд дургүйцлээ илэрхийлэн Э.Магнайбаяр руу өндөг шидэж, гурил цацжээ. Учир нь МАХН-д итгэл үзүүлэхээр Э.Магнайбаярд санал өгсөн боловч тэрбээр ялсныхаа дараа МАН-д элссэн нь увайгүй үйлдэл хэмээн иргэд үзэж байгаа аж.
Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэд “урвагч”, “түгжил”, “нэрээ тат” гэх мэт үгсийг бичсэн цаас барин зогсож байсан байна. Харин ажлаа тун хэл амтай эхэлж буй Э.Магнайбаяр "Би БГД-ийнхээ иргэдийн төлөө ийм шийдвэр гаргасан. Учир нь МАН 20, АН 18, ХҮН 2 суудал авсан. МАН нэгэнт аймаг, нийслэлд олон суудалтай байгаа учраас иргэдийнхээ асуудлыг шийдэхийн тулд МАН-д элссэн" хэмээн учирлаж яваа гэнэ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(77.37.225.98) 2020-10-22 10:40Авч байдагнь ч ардын нам
Хариулах
I just
(65.74.233.194) 2020-10-21 12:09Urvagch tygjil umaa
Хариулах