Гадаа унтахгүй л байгаа бол гэр оронтойдоо баярла

Twitter Print
2019 оны 12-р сар 29-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

1. Хамгаас итгэдэг найздаа гомдох үе гарна. Чи НАЙЗ гэж хэлж чадаж л байгаа бол гомдлоо март, уучил.

2. Хайртай ханьдаа туних үе гарна. Түүнийг хайрлахаа байж чадахгүйгээ мэдэж байгаа бол тунирхлаа тайл түүндээ бууж өг, эрхэл.

3. Хүүхдүүдээ асарсангүй өргөсөнгүй, сайн явсангүй гэж шаналах үе гарна.Тэдэнгүйгээр амьдрал чинь там гэдгийг ойлгож байгаа бол тэдэнд өгдөг эхийн хайраа зүгээр л хариу бодолгүй өгсөөр л бай, ээжийгээ тэд мартахгүй.

4. Гэр орон чинь овоохой шиг ядуу тарчиг гэж гуних үе гарна. Чи гадаа унтахгүй тийшээгээ яваад орж л байгаа бол байгаадаа баярла, өөд нь тат.

5. Чиний амьдрал төгс биш хөгийн санагдах үе гарна. Амиа таслахыг тэвчихгүй байгаа бол амьдралаас сайхан бүхнийг олж харахыг, шүүрч авахыг хичээ.

6. Ижий аав чинь чамд юу ч өвлүүлж үлдээгээгүй, бусад хүний хүүхдүүд шиг хангалуун байлгаагүй гэж бухимдах үе гарна. Ээж аавдаа буруу өгмөөр бол Бурханыг цээрлүүлээрэй.  Яагаад гэвэл ижий аав гэдэг Бурханаас дээд хүмүүс байдаг юм. Өөрсдөө хөдөлмөрлөж амьдралаа босго.

Холбоотой Зураг

ЭНЭ БҮХНИЙ НИЙЛБЭР БОЛ ЗӨВХӨН ХҮН БАЙХ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.