Г.Намчин-Иш: Миний онгод, эрдэм чадлын хүч өвчтэй хүнийг хөл дээрээ босгохыг хараад омогшдог

Twitter Print
2014 оны 10-р сар 12-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

"Зөн билгийн тулаан-6" тэмцээний тэргүүн байрын шагналт, шилдэг зөн билэгч Г.Намчин-Иштэй ярилцсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-"Зөн билгийн тулаан-6" тэмцээнд тэргүүн байр эзэлсэн гэдгээр тань уншигчид андахгүй. Өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлэхүү?

-Юуны емнө хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ үед тэнгэр заяат Монголчууддаа сайн сайхныг хүсэн мэндчилье. Намайг Гончигсүрэнгийн Намчин-Ишгэдэг. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас гаралтай. 2013-2014 онд болсон Монголын шилдэг зөн билэгчдийг шалгаруулах тэмцээнд оролцож 417 хүний саналаар тэргүүн байр эзэлсэндээ сэтгэл өндер, баяртай байна.

-Мэдрэмж, зөн билгээр өмнө, одоо, ирээдүйн талаар харж, бөөгийн шашин ч хүчтэй дэлгэрч байгаа цаг дор зөн билэгч, бөө нараас чадвар чансаагаараа шалгарсан хүний хувьд зөн билэг, мэдрэмжийнхээ талаар ярихгүй юу?

-Би Хөвсөл аймгийн Шинэ-Идэрсуманд төрж өссен болохоор шашин, тэр дундаа бөөгийн шашны талаар хар багаасаа мэдэх ч еерийгөө бөөгийн амьдралаар амьдарна гэж төсөөлөөгүй явлаа. Өмнө нь энэ талаар судалж үзээгүй ч манай евөг дээдэс, миний угсааны язгуур гарвал бөөгийн удамтай байсан гэдэг түүхэн баримт бий. Миний хувьд 2009 онд бөөгийн онгодоо авсан. Урьд нь беөгийн талаар мэдэхгүй, 10 гаруй жил бөегийн амьдралаар амьдарч ирлээ. Манай өвөг эцэг Гэндэн бөө гэж Хөвсгел аймгийн Шинэ-Идэр сумын Их хэсгийн залгаат гэж сайхан энергитэй, бөөгийн онгод тэнгэртэй хүн байсан.Ээжийн минь талаас Хевсгел аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цагаан шүхэрт гэж том лам хүн байсан юм билээ.

-Анх ямар шалтгаанаар бөөгийн уг авах болж,  холбогдсон бэ?

-Бөөтэй холбогдох болсон түүх нь эх, эцгээс заяасан бие цогцос маань ямар нэгэн энергийн ч юмуу байгаль дэлхий, сав шимийнхээ сүлжээнээс гарч бие өвдех шалтгаанаар илэрсэн. Хүн байж амьдрахын эрхэнд лам, беөд хандаж, түүний улбаагаар бөөгийн амьдралтай холбогдсон. Бөегийн замналд оруулж өгсөн олон сайхан багш нар бий ч одоо тэдэнтэйгээ лав харьцаа байхгүй. Бөөгийн шашны хувьд харьцаагүй болсон хэрэг биш, хувь хүмүүсийнх нь хувьд алдаа байна уу хэмээн шүүн тунгаагаад, хувь заяагаа хэн нэгнээр хетлүүлэхээ больж еерөө өөрийнхөө замаар явж баина. Би өерийгөө өвдөж шанална гэж бодож байгаагүй. Эв эрүүл, сав саруул биетэй хүн байсан. Одоо хүртэл бие өвдеж л байна. Ер нь бол бие евдвөл бөө болдог гэсэн ойлголт байхгүй. Харин хүн гэгээрлийг л олох хэрэгтэй. Бөөгийн өвчин буюу бариа гэдгийг миний хувьд үгүйсгэдэг. Хэдэн зууны өмнө өнгөрч өөд болсон, тухайн үед алтан савыг нь нээгээд засал номыг нь хийж, арилжиж алга болсон сүнсийг " над дээр ирж байна" гэж ойлгох нь хүний нийгмийн хувьд маш том жүжиг төдийгүй алдаа юм. Шарын шашинд "одоо байхгүй боллоо, дараа төрөл рүүгээ явлаа" гэдэг ойлголт егдөг бол бөө нар нь "үгүй, амьд байна" гэж итгүүлдэг нь нүдэн дээр илт болж байгаа байгаа том алдаа.

-Таны хувьд ийм асуудал дээр нэлээд шүүмжлэлтэй ханддаг бололтой. Тэгэхээр нэгэнт ам нээснийх шарын болоод бөөгийн шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би бөөгийн болон шарын шашны аль алинд нь үгүйсгэл хийдэггүй. Харин авч явж байгаа хүмүүс нь чин шударга, үнэн зөв байгаасай гэж боддог. Шашинд өөрт нь буруу байхгүй. Хэн нэгэн бөө буруу, лам буруу гэж аливаа шашинг үгүйсгэдэг. Шашин гэдэг түүх соёл, өв заншил шүү дээ. Тийм учраас хэн ч байсан үгүйсгэх ёсгүй. Ер нь хүний сэтгэлд хоёр бодол байх дэмий гэдгийг монголчууд "Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэсэн хэлцээр илэрхийлсэн байдаг шүү дээ. Тиймээс төрт ёсонд олон шашин байх тийм ч таатай зүйл биш, аль нэг нь давамгай байх нь зөв гэж ойлгодог. Би бөөгийн шашныг мянга мянган жилээр оршиж, тэр байтугай хүнийг үүсэхээс өмне байсан гэж үздэг. Миний хувьд бөө нь тэнгэр шүтлэг буюу сав шим ертөнцтэй харьцах Монголчуудад үлдээсэн хүн өөрийгөө судлах гүн ухаан юм гэж бодож явдаг. Ямар нэгэн далдын хүчээр гэгээрдэг гэж ойлгож болохгүй юм байна гэж тунгаасан. Нэлээдгүй олон бөөгийн тамлага дээр судалгаа хийж үзсэн. "Өндөр эцэг минь хүрээд ирээч, Өндөр эх минь хүрээд ирээч, Өвөг дээдэс минь ирээч, уучлаач, Уул хайрхад минь өршөө, соёрхолоо үлдээ, болгоо" гэсэн тамлаганууд зөндее байдаг. Би хэн нэгний үлдээсэн түүхэн соёлыг мөнхөлж, санааг бий болгоё гэж хүсдэг. Шинээр зохиогоод, хүчээр тулгаж байгаа хэрэг биш. Одоо бид чинь 1921 оны  иргэд биш. Соёлт нийгмийн соёлт хүмүүс учраас юмыг үнэн зөвөөр ойлгох учиртай.

-Тэгвэл бөөгийн онгод гэж юуг хэлэх вэ?

- Би “Огших сэтгэлийн минь үндэс, Онгод болон хувирна” гэж бодож, итгэдэг. Монгол хүн өөреөреө бахархахыг онгод гэж ойлгодог. Би Хятад, Герман, Франц хүмүүсийн дэргэд дэлхийн талыг эзэлсэн удам судраараа, өндер уулын оройд терсен заяандаа, шавхагдашгүй далай тэнгисийн хевөенд төрсөндөе бахархдаг. Миний бахархал бол омогшил. Омогшил бол онгод тэнгэр минь юм. Сайхан шүлэг бичээд үргэлжлэлийг нь муухай бичихгүйн тулд найрагч хүн яаж зүдэрч, оюунаа яаж шавхдаг билээ. Тийм ч учраас би түмэн олныхоо тусын тулд өөрийнхее оюун бодлыг шавхаж, байгалийг ухах ухаан, хүнийг ухах ухаан, хүнийг ойлгох ухаанд сойхыг онгодоо гэж ойлгодог. Би тухайн үед оюун бодол, эрдэм чадлаараа тусалсан өвчтэй, зовлонтой хүнээ буцаад хөл дээрээ босч ирэхэд нь төр түмэнтэйгээ, төрсөн хүүхдүүдтэйгээ халуун дулаан байхыг хараад омогших нь миний онгод юм. Үүнийг л онгод гэж ойлгодог. Ямар нэг хий үзэгдэл, сүнс байна гэж боддоггүй. Бусад бөөгийн хувьд үгүйсгэж болох болов ч миний хувь ойлголт маань энэ. Гэхдээ би сүнс гэдэг зүйл байгаад итгэдэг, байгаа ч гэж боддог, байгааг нь ч мэдэрдэг. Харин сүнсийг бөөгийн эрдэм чадлыг сурсны дараа эцэг өвгедийн орчлон дээр амьдрах хугацаа нь дууссан хүмүүсийг дуудаж ирээд эцэг, эх нь үр хүүхэд ах дүү нартай нь уулзуулж, түүнд хүмүүс ч сүсэглэж болно. Харин тэр дууддаг эрдмийг нь сайн сураасай гэж бодож явдаг.

 -Таны хувьд ямар засал домыг сайн хийдэг вэ. Бусад бөө нартай ярилцаж байхад аль нэг үйлийг хийхдээ илүү давамгай гэж ярьдаг л даа?

-Айлын өвдсөн хүүхдийг босгоод ирж чадна, архинд орсон хүнийг архинаас гаргаж чадна, авгай хүүхдийг эргүүлж чадна, ад муу зэтгэрийн дарж чадна гэж хэлж чадахгүй. Би бол сулын сул, доройгийн дорой нэгэн. Харин байгаль бол хүчний дээд юм. Би харин байгаль, хөх тэнгэртэйгээ уялдаа холбоотой байснаар хамгийн хүчирхэг нэгэн болж хувирах боломжтой. Тиймээс хүн хичээж, сурвал бүх тал дээр боломж бийг хардаг. Бүх талыг сурсан гэж харах юм бол бүх тал чамд хаалттай харагдана. Сэтгэл ханалт гэж хүнд байх хэрэггүй зүйл. Хүүхэд эдгээчихсэн болохоор "мундаг" гэж ерөөсеө ханаж болохгүй. Хүн байнга сурч, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Тиймээс би аль аль талыг нь сурчих юмсан, тэрийгээ төгс байлгахсан гэж хичээдэг. Би лам болоод бөө хүнийг хүндэлдэг. Гэхдээ тэд хамгийн гол нь үйлчилгээгээ зөв хүргээсэй л гэж хүсдэг. Ар Монголын аавын хүүхдүүд арал бяр, ухаан санаа, бие цогцос бүхнээрээ жигд байх ёстой.

Гэтэл өнөөгийн Монгол залуус энэ бүхнээ арай өөр зүйлд ашигладаг болжээ. Юмны үнэ цэнэ биш менгө тегрөгний араас, үерхэл нөхерлөл биш хардалт сэрдэлтийн араас өөрийн оюун ухаанаа зардаг болсон юм болов уу. Тэрийг нь өегшүүлэгч нар олон болж. Лам бөө дээр очиж хараал жатга хийлгэхээс эхлээд хар муу санаа өвөрлөгчид, үзэн ядагчид дүүрчээ. Энэ бүхэн нэг талдаа нийгмийн их муухай хөшүүрэг юм даа. Хүн хүндээ итгэхгүй байх нь улс үндэстэн мөхехийн дохио ч юм бил үү, цаг зуурынх л байгаасай. Бөө, лам ялгаагүй ямар нэгэн ид шидийг хэрэглэх гэж байгаа бол төгс хэрэглэ, эс чадвал бүү хэрэглэ. Тийм ч учраас би бөөгийн дохио, онгодын дохио, ламын номын шидийг гаргахгүй байхыг хичээдэг. Тэр бүхэн намайг дагаад явах учраас би дутуу дулимаг хийх вий гэхээс эмээж, "алдсан ч, оносон ч өөрийнхөө оюун ухаан, мэдэрхүйд итгэе дээ" гэж еерийнхөө шийдвэрийг гаргасан юм шүү.

-Бөөгийн эрдэм чадал  гэж юуг хэлэх вэ?

-Бөөгийн чадал гэж тухайн бөөгийн эрчим хүчнээс шалтгаалж байгаа хэрэг болов уу. Зарим хүмүүс босоо тэнхлэгтэй эрчим хүчтэй байдаг. Гал бол босоогийн билэгдэл. Ус бол хөндлөнгийн билэгдэл. Ус хэзээ ч босоо байдаггүй. Дээшээ оргилж байгаа ус хичнээн хүчээр шахсан ч буцаад л унаж байхыг бид мэднэ. Галыг хичнээн доошоо чихсэн ч буцаад л дээшэг дүрэлздэгийг мэднэ. Доошоо дээшээ хоёрын нэгдэл гэж энэ. Яг үүнтэй адил хүн дотроо ямар бодолтой байна түүгээрээ  онгод оюун билгээ удирддаг. Ямар ч  хүний сул тал бол айх. Сэтгэл муутан байлаа гэхэд тэр хүчийг сурсан эрдмээ хүнийг айлгах, дарамтлах дээр ашиглана. Хүний сүсэг бишрэлийг авч болдоггүй маш хэцүү зүйл учраас хүмүүс айсандаа түүгээр оролддоггүй.

Төрийн болоод түмэн олны төрсөн биенийхээ хүч чадлыг гаргая гэж бодож байгаа бол судалгаа маш их хийх хэрэгтэй. Баглаа удган, Далан хоёр удган, Цээлээ удган нарын удгадууд, Давааням зайран, Нямдаваа зайран, Цэрэн зайран, Бор зайран, Цагаан зайран гээд том том зайрангууд байлаа.  Энэ хүмүүс бид бүхний бахархал бөгеед эмээ, евөөгеө дуудаж ирүүлээд элдэв шалдав болж төр түмнийг төөрөгдүүлж байгаагүй. Харин бие болоод оюун ухаандаа байгаа хүч чадлаа хуваарилан ашиглаж, зев хүргэж байснаарае алдаршсан болохоос биш олон бөө босгож онгод тэнгэрийг хилэгнүүлж байгаагүй. Ер нь би 100 шавьтай бөө гэж сонсоогүй.  Харин 100 бишрэгчтэй бөө байж болно. Хүчээр авсан хүний 100 оюун ухаанаас хүслээрээ ирсэн хүний 100 оюун ухаан шиг хүчтэгй зүйл байхгүй. Тиймээс хүний оюун ухаанд хандана гэдэг маш том авьяас бөгөөд итгэл юм.

-Мөнх тэнгэрийн шашны учир гэж юу байдаг юм болоо?

-99 тэнгэрийн ойлголт беөгийн шашинд л байдаг болохоос бусад шашинд байдаггүй. Хүн 100 төрлийн авьяас, авиртай бол бурхан юмуу эсвэл буг четгөр болж хувирах нигуур байдаг. Хүн төгс байх шаардлагагүй. Байгаль дэлхий хүнийг 99 авьяастай бүтээжээ гэж бодоход 100 дахь төрлийнхөе авьяасыг олохын тулд бид эрэг хайгуул хийж зарим нь эрдэм номын мөр хөөж, зарим нь бөөгийн мөр хөөж амьдардаг. Хүнийг судлах ухааныг бее гэж би ойлгодог. Цагааны 44 тэнгэр, харын 55 тэнгэр буюу 99 тэнгэр үзэл гэж байдаг. Аав ээж минь арга билгээр холбогдож биднийг бүтээж. Ээжийн талаас 44 ширхэг хромосом, аавын талаас 55 ширхэг хромосом буюу ген ээжийн биед орж шингэн эр эм хромосом нэгдэн нийлээд бид үүслээ гэж бодоход ээжээс дамжиж ирсэн тэр 44 ширхэг хромосом бидний бүх цул эрхтнийг бүрдүүлдэг гэж бодьё. Гэтэл бид орчлонгоос явахын цагтаа бараг 90 хувь нь элэг, зүрх, бөөр зэрэг цуллаг эрхтнээрээ давамгайлж өөд болдог. Яс нь хугараад еөд болжээ гэж дуулаагүй. Гэтэл ээжийн талаас ирж байгаа ген биднийг хорлоод байгаа учраас хорлож байгаа зүйлийг бид  хараар сэтгэдэг шүү дээ. Үүнийг би хар тэнгэр буюу бидэнд нелөөлж байгаа хар үзэгдэл гэж ойлгодог. Тэгвэл аавын талаас тэтгэгдэж ирсэн 55 тэнгэр буюу ясан цагаан зүйл нь биднийг босоо байлгаж байгаа эрхтнүүд. Бид ясгүй бол буцаад л унаад ирэх улцайсан мах болон хувирна. Биднийг босоо байлгах гээд зүтгээд байгаа болохоор аавын талын 55 тэтгэгч юм. Эдгээрийг нийлүүлээд ген гэж би ойлгодог. Энэ ген биднийг орчлон дээр бий болгон бүтээж байгаа биет. Биет байхгүй бол бид орчлон дээрх зүгээр л нэг оюун санаа буюу хий үзэгдэл болон хувирна. Тиймээс еөрийгөе судлах ухааныг тэнгэр үзэл гэх буюу тэнгэрлиг санаатай байхыг тэнгэр үзэл гэнэ. Эзэн Чингис хаан маань Мөнх хех тэнгэртээ сүсэглэн биширч өөрөө еөрийгөө танин мэдэж ирсэн. Түүнийг бид ариун байлгах учиртай. Хүн оюун санааны чадалтай байгаад хичнээн том хөлөг бүтээгээд огторгуйн хязгаарт хүрч чадна. Тэгвэл хэдий их номтой байгаад еерийнхөө оюун санааны гүнд хүрч чадахгүй. Бодлын цаана бодол байдаг бол нарны цаана нар бий гэж би итгэдэг. Тиймээс хязгаагүй орон зайд амьдарч байгаа учраас хязгааргүй орон зайгаар оюун санаагаа аялуулах дуртай. Мөнх тэнгэр гэдэг агуу нэгэн зүйл. Харин мөнх тэнгэрийн үр сад бид түүнээс суралцах ёстой мөнх тэнгэр биднээс урьд байсан, биднээс хойш байх юм байна гэж шүтэж явдаг даа.

-Та бөөгийн шашны талаар олон судалгаа хийжээ. Бөөгийн ёсонд хэц хэнгэрэг, хууртай байх нь ямар учиртай юм бэ?

-Хуурыг шинжлэх ухааны талаас дээд мэдрэлийн системд доргио өгч хүний оюун ухаанд цацалт хүргэдэг гэж үздэг. Цацалт нь оюун ухааныг чичирхийлэлтэд оруулж тархины боргоцой булчирхайг сэрээснээр илүү сэтгэлгээ гаргаж, их юм бодохыг явган бөөлөхдөө хуурын хэрэгслээр дамжуулж сэргээж байгаа юм. Тэгвэл босч бөөлөхдөе хэнгэрэг хэрэглэнэ. Хэнгэрэг гэдэг нь гэс, хэс гэсэн утгатай үг. Хэнгэргэнд маш олон төрлийн чанарууд бий. Шөрмөс, судас, толио, живүүр, амь зүрх гээд маш олон төрлийн утга агуулсан байдаг. Хэрэв беө болоогүй бол хууртайгаа аюулгүй байдалтай бай гэсэн үг. Нэг ёсондоо адуун дотроос азаргаа барьж унах, даагаа барьж унаад явах хоёрын хооронд ямар ялгаа байх вэ гэдэгтэй утга нэг. Хуураар бөөлснөөр ямар их зүйлийг бүтээж болох вэ, босч беөлснөер буюу төгс беө болсноор түүнээс ихийг бүтээнэ гэсэн үг. Хэнгэрэг барьснаар удган, зайран болсныгоо гэрчилж байгаа хэрэг. Хэнгэргээ хүндэл. Хэнгэрэг, тэнгэр хоёр чинь нэг утга санаатай юм шүү дээ.

-Уул бүр эзэн савдагтай гэж ярьдаг. Гэтэл даваа бүрийн орой дээр овоо байдаг. Тахилгын талаар та юу хэлэх вэ?

-Хүн амьдынхаа хугацаанд хүчийг эзэмшиж болно. Ой модыг евөрмонгол, ордосууд тэнгэрт хүргэх шат юм гэж дээдэлдэг юм билээ. Одоо уул бүрийн оройд шахуу овоо босгож хүндэтгэл үзүүлэхийн оронд хэн дуртай нь архины шил, хугарсан таягаа шидэж, зам зуур явахдаа бууж морь хараад мордож байгаа нь овоо биш "овоолго" болгож хувиргаад үнэгүйдүүллээ. Нэг ёсноо сүсэг бишрэл, ариун чанараа алдаж эхэллээ. Миний хувьд овоог тэнгэрт гарах шат гэж үздэг. Олон жижиг "овоолго" байснаас нэг сүрлэг овоо байсан нь дээр. Тэрэндээ сүсэглэгч нар олон байх ёстой болов уу. Түүнээс хүн бүр нэг овоо босгоод жил бүр тахих нь олон газрын лус савдгийг сэрээж олон санаатай болгож, газар газрын олон санаатай лус савдгийн нөлеөлөл нь эргээд бидэндээ ган, зуд байгалийн гай гамшиг болж байна. Савдгийн хүчийг олон хуваах хэрэггүй. Би уулыг сав юм, усыг шим юм гэж боддог. Монголын ард түмэн, язгуур дээдэс үүнийг нийлүүлээд сав шим гэж нэрлэсэн юм болов уу. Саванд нь амьдарч, шимэнд нь тэтгэгдэж байгаа бид зөв л байх ёстой. Аавынхаа толгой дээрх үсээр оролдохоос цээрлэдэг бол уулын орой дээрх сүр манлайгаа оролдох хэрэггүй. Овоо босгохдоо тэр уулын сүрийг бадруулах гэж босгодог болохоос сүнсийг нь зайлуулах гэж оролддоггүй. Бидний өнөө маргаашийн тахилга шүтдэгтээ биш, удам судар, цусаар дамжих учраас мянга мянган усны ундарга болсон тэнгэрийн шатыг битгий сэвтээгээсэй гэж хүсэх байна.

-Та бөөгийн ёс зүйн талаар ямар бодолтой явдаг вэ. Учир мэддэг хүмүүс энэ тал дээр хэлж яримаар л зүйл шиг санагддаг?

-Бөө хүн гэдэг эхлээд бөө гэдэг үгийнхээ утгыг мэдэж байх хэрэгтэй. Түүхэн соёл, бөөгийн нэр нэршлийн утга, хэнгэрэгнийхээ учрыг мэдэхгүй байгаа зарим хүмүүст миний оюун санаа ухаан бодол маш их харамсаж явдаг. Миний Монголд ухаан санаа самуурсан, ууж идэх нь дэндсэн бөе нар хэрэггүй. Эрүүл сэтгэлгээтэй, эрүүл иргэн л хэрэгтэй. Улс орноо хегжүүльө гэвэл ухаан санаагаа цэгцтэй байлгах нь зөв юм. Амьдрал, аз жаргалдаа зарцуулах хугацаагаа чадал муутай бөегийн амьдралд бүү зарцуулаасай гэж боддог. Хэрэв нэгэнт беөгийн амьдралд гараа оруулж, хөлөө дүрсэн л бол үүнийг төгс эзэмших ёстой. Эс чадвал үйлийн үр тань ямар нэгэн байдлаар эргээд төлегдөх болно шүү дээ. Монголчуудад түрүүн гарсан нь хожуугаа иддэг айхтар зан чанар бий. Эхэнд гарсан бөө нь хожуугаа хөхиүлэн дэмжиж, хоосон хий зүйлд итгүүлдэг. Чи мундаг байна, бараг тэнгэрт терсөн хүн байна гэж итгүүлснээр тэр хүнийг явцуур юманд уруу татаж амьдралаас нь гажуудуулах болж. Тэгээд ямар нэгэн явцуу лам, бөө болсны дараа миний мэдэх асуудал биш тэнгэр мэдэх хэрэг гэж хамаг буруугаа тэнгэрт чихэж Монголын түүх соёл, ард түмний сүсэг бишрэл, тухайн хүний хувь тавиланг маш хариуцлагагүй, хэрцгийгээр үгүй хийж байна. Энэ ёс зүйгүй увайгүй үйлдлээ болимоор юм. Хэрэв багш л бол багш гэдгээ нотлох хэрэгтэй. Нэг хүнийг бөө болголоо гэхэд тэр хүний ард ураг угсааны 100 хүн байгаа гэдгийг бод. Хэрэв ураг угсааны хувь тавилангаар тогловол нэг хүний алдаа биш 100 хүний гаслан ирнэ. Тиймээс энэ олон хүний амьдралын хэлбэлзлийн үйл эргээд чамд үйлийн үр болж бууна гэдгийг ухаарч сэнхрээсэй гэж бодож явдаг даа.

-"Зөнбилгийн тулаан-6 тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ. Энэ тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ? Өөрийгөө сорьж үзэхэд ямар байв?

-2013-2014 оны "Зөнбилгий тулаан-6" тэмцээн, өөрийн бие болоод оюун санаандаа итгэж  орлоо. Түүнийхээ хүчээр өндөр  амжилт гаргалаа. Өрсөлдөгчид маань үнэхээр хүмүүс байлаа. Жил жилийн тэмцээний ялагчид нь яагаад ихэнх нь бөө байна вэ гэхээр бөө бол үнэхээр язгуур шашин юм гэдгийг баталж байгаа хэрэг. Негөө талдаа бөегийн шашин нийгмийнхээ шинэ шатанд гарах болжээ гэдэг нь ч харагдана. Миний тэмцээнд орох болсон шалтгаан өөрийгөө нээж, төр түмэндээ таниулах, гол зорилго маань үнэхээр л хүнд хүч байдаг юм шүү гэдгийг харууллаа. Гэхдээ надад маш их алдаа байсан. 7 хоногийн шилдэг зөнбилэгтнээр 3 удаа шалгарсан. Нэвтрүүлгийн туршид хамгийн олон удаагийн зөнбилэгтэн болсон. Нийт даалгаварын үзүүлэлтээр өөрийгөө нэлээн дээгүүр үзүүлэлттэй гарсан гэж бодож байна. Нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа "Монголын Зенбилгийн академ"-ийн хамт олондоо маш их баярлаж талархаж  байна.

-Ярилцахад таатай байлаа. Манай уншигчид тантай яаж холбогдох вэ?

-Надад байгалаас заяасан оюун ухаан, мэдлэг чадвар өчүүхэн ч гэсэн байгаа бол та бүхэндээ хүргэхдээ таатай байна. Хүний оюун ухаанд хязгаар гэж үгүй. Хүний бие цогцсонд харин хязгаар гэж бий. Түмэн олонд тус нэмрээ хүргэж байгаа чадал мэдрэмжтэй энэ олон хүмүүсээс намайг сонгож итгэлээ өгч хандаж байгаа бол үргэлж нээлттэй байна. Эцэст нь түмэн олондоо хэлэхэд аз жаргал гэдэг ард чинь биш урьд чинь байдаг юм шүү. Туулаад өнгөрсөн амьдралаа бодож суухын оронд тулаад ирсэн амьдралаа улам сайхан болгоё. Ихийг бодож сэтгэж, бадрангуй амьдарья. Миний Монголын ард түмэн сайхан амьдрах цаг ойрхон байгаа. Монгол хүний геншил, оюуны хүрээ, бие бялдар, Монголд байгаа бүхэн дэлхийд үнэлэгдэх цаг, бидний хувь заяа, хөделмер, хүсэл мөрөөдлөөс шалтгаална гэж итгэж байна. Та бүхэндээ сайн  сайхныг хүсэн  ерөөе.

-Танд баярлалаа таны буяны мөр ариун байх болтугай.

Эх сурвалж: "Тайлагдашгүй нууц"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.