Ах дүү Абэ нар хамтдаа олимпийн наадамд зодоглоно

Twitter Print
2020 оны 12-р сар 14-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Япон улсын жүдо бөхийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор бүрдлээ.

Токио хотын Кодокан жүдогийн хүрээлэнд өчигдөр /2020.12.13/ 2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяама болон 2017, 2018 онуудын дэлхийн аварга Хифүми Абэ нар халз барилдан хэн нь ирэх жил Токиогийн олимпод -66 кг-ийн жинд Япон улсыг төлөөлөхөө шийдлээ. 20 минут үргэлжилсэн ширүүн барилдааны эцэст Хифүми Абэ ялалт байгуулж, улсаа төлөөлөхөөр сонгогдов. Барилдааны дараа Хифүми Абэ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, нулимс унагааж байгаа нь харагдлаа.

Япон улсын жүдогийн олимпийн шигшээ баг:

Эмэгтэй: Фүна Тонаки, Юта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ

Эрэгтэй: Наошиса Такато, Шохэй Оно, Таканори Нагасэ, Шойчиро Мүкай, Ааран Вүлф, Хисаёоши Харасава, Хифүми Абэ

2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд Японы жүдогийн шигшээ баг гурван жинд алтан медаль хүртсэн билээ. Мөн шигшээ багийнх нь 14 тамирчны 12 нь Риогийн олимпоос медальтай буцаж байлаа.

М.Заяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.