
Испанийн шигшээ багийн хаалгачаар сонгогдсон Д.Хеа өдгөө “Манчестер Юнайтед” багт алба хашиж байгаа. “Атлетико Мадрид”-ын хүүхдийн академийн бүтээгдэхүүн тэрээр 2009 оноос мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа эхлүүлжээ. Ирээдүйд шилдэг хаалгач болно хэмээн мэргэжилтнүүдээс том үнэлгээ авсан Д.Хеаг “Реал Мадрид” сонирхож байгаагаа хэлсэн байна.
Тэрээр 2011 онд Манчестер хотод ирж, өнөөдрийг хүртэл 100 тоглолтонд “Улаан чөтгөрүүд”-ийн хаалгыг манажээ. Энэ хугацаанд премьер лигт нэг удаа түрүүлсэн аж. Харин “Атлетико Мадрид” клубт байхдаа 2010 онд “Европ лиг”, Европын супер цомын эзнээр тодорсон байна.

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.