
Энгийн нэгэн коктейльд дэндүү их ашигтай шинж чанар агуулагддаг гэвэл бараг хүн итгэхгүй байх. Шинэхэн жимс ногоогоор бэлтгэсэн смути нь биеийг цэвэрлэж, түүнд агуулагдах байгалийн гаралтай бүрдлүүд нь хүний биеийн бүхий л системд эм шиг анагаах, эдгээх нөлөө үзүүлдэг.
Смутины хамгийн төгс үр дүн бол ходоод гэдэсний замыг цэвэрлэснээр арьс, үс, хумс, биеийн ерөнхий байдал сайжирч, ер нь маш олон эерэг өөрчлөлтүүдийг бэлэглэдэг гэхэд болно.
Түүнчлэн турахыг хүссэн, хоолны дэглэм барьж байгаа, хөнгөн хооллох сонирхолтой хүмүүс смутиг хэрэглэхэд хамгаас тохиромжтой аж. Смутины өөр нэг сэтгэл хөдөлгөм давуу тал бол их гоё, амтлаг гэдгээрээ ч онцлогтой. Харин доорх 10 төрлийн жорыг хадгалаад аваарай.
1.Гадил+бууцай+нимбэг
350 мл ус, 3 ширхэг гадил жимс, атга хэртэй бууцайны навч, тал нимбэгнээс шахсан шүүс зэргийг блендер буюу автомат холигчид хийж хутгана.
2. Гадил+алим+бууцай+нимбэг
Нэг аяга шинэхэн бууцайны навч, 2 ширхэг гадил, 1 ширхэг алим, 1 аяга ус, тал нимбэгний шүүс зэргийг блендерт холино. Энэ смути нь таны сэтгэл санааг өргөж, сайхан болгохоос гадна эрч хүчээр бүрэн цэнэглэдэг гэхэд болно.
3. Салат навч+өргөст хэмх+зөгийн бал+нимбэг
Атга салат навч, хальсыг нь арилгасан өргөст хэмх 1 ширхэг, тал нимбэгний шүүс, 1 аяга ус, 1 амны халбага зөгийн бал зэргээ блендерээр холино. Энэхүү ундаа нь Е аминдэмээр баялаг төдийгүй биеэс хортой бодисыг гадагшлуулна.
4. Алим+лууван+хүрэн манжин+селдерей буюу шанцай+өргөст хэмх+яншуй+цагаан гаа
1 ширхэг лууван, 1 ширхэг хүрэн манжин, 1 иш шанцай, 1 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг алим, атга яншуй, бага зэрэг цагаан гааг хольж блендердээд амин дэмийн бөөн эх үүсвэр бэлэн болно.
5. Гадил+алим+лууван+апелсин буюу жүрж+цагаан гаа+гааны навч
3 ширхэг лууван, 2 ширхэг ногоон алим, зүсэм цагаа гаа, 2 ширхэг гадил, 1 ширхэг жүрж, атга гааны навч зэргийг блендерт хийж хутгана. Энэ коктейль нь дээрх смутинүүдээс нэг зүйлээр ялгаатай. Жүрж, алим, луувангаас шүүсийг нь шахан авч хэрэглэсний дараа үлдэгдэл орцуудаар смути хийсэн ч амттай болдог.
6. Ханборгоцой+өргөст хэмх+бууцай+ногоон цай+нимбэг+цагаан гаа
1 ширхэг өргөст хэмх, 2 багц бууцай, 2 аяга хэрчсэн ханборгоцой, 2 аяга хандалсан ногоо цай, тал нимбэгний шүүс, цагаа гааг амтлах төдий хийж холино.
7. Усан үзэм+хаан жүрж буюу грейпфрут+ гүзээлзгэнэ+авокадо+гадил+маалинганы үр+нимбэг
Тал хаан жүрж, 2 ширхэг гүзээлзгэнэ, атга ясгүй усан үзэм, тал авокадо, 2 гадил, тал нимбэг эсвэл лайм жимсий шүүс хэрэгтэй. Блендерт эхлээд маалинганы үрийг хийж бутлаад дараа нь үлдсэн бүх орцуудаа нэмж хутгана.
8.Алим+бууцай+цагаан гаа+зөгийн бал
2 томхон атга бууцай, 1 цайны халбага шинэхэн, жижиглэсэн цагаан гаа, 2 ширхэг алим, 2 цайны халбагаа зөгийн бал ба ус орно. Усыг хамгийн сүүлд нь нэмэх ба смутиг хэр өтгөн байхаас хамааруулан өөрөө тааруулна.
9. Гадил+киви+лийр+яншуй
3 ширхэг киви, 1 том чихэрлэг амттай лийр, томхон багц яншуй, тал гадил, 250 мл ус хийж блендерт хутгана. Киви боловсорч гүйцсэн байх тусмаа смути сайхан амттай болдог.
10. Улаан лооль+шанцай+лууван+оливын тос+давс+перец
2 ширхэг улаан лооль, 1 иш шанцай, 1 цайны халбага оливын тос хийж, дээрээс нь давс, перецийг хүссэнээрээ нэмж амтална. Энэ смузи нь Итали сүмстэй төстэй амттай болдог.
Эх сурвалж: www.naget.ru
Орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.