Шүүх Д. Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутай гэж үзжээ

Twitter Print
2023 оны 05-р сар 10-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

79 настай зохиолч Жин Кэроллын иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдлын дагуу Нью Йорк дахь Манхэттэны Тангарагтны шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг бэлгийн дарамт үзүүлж, худал цуурхал тараасан хэрэгт буруутай гэж үзжээ.

Жин Кэроллын мэдүүлснээр 1996 онд Манхэттэн дахь тансаг зэрэглэлийн Бэргдорф их дэлгүүрийн дотуур хувцасны тасгийн хувцас солих өрөөнд Доналд Трамп түүнд бэлгийн дарамт үзүүлж, бие сэтгэлийн хохирол учруулсан аж.

Ерөнхийлөгч асан Доналд Трамп гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, Жин Кэроллыг худалч хэмээн мэдүүлсэн ч өнгөрсөн мягмар гарагт 6 эрэгтэй, 3 эмэгтэйгээс бүрдэх Тангарагтны шүүх 2 цаг хагас хэлэлцсэний эцэст Д. Трамп Жин Кэроллд 5 сая орчим ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Хэргийг иргэний хэргийн шүүхээр авч үзсэн учраас Д. Трампад мөнгөн торгуулиас өөр ямар нэг ял шийтгэл оноохгүй ба түүний нэрийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдийн жагсаалтанд оруулахгүй аж.

Шүүхийн шийдвэр гарсны дараа 76 настай Д. Трамп өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social дээрээ "Энэ эмэгтэйг хэн болохыг ч мэдэхгүй. Шүүх шившигтэй шийдвэр гаргалаа." хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.