Сэтгэлээ сэргээе гэвэл ...

2017 оны 06-р сар 21-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Сэтгэлээ сэргээе гэвэл

  • Эсрэг хүйстэнтэйгээ уулзан хууч хөөрч баярлаж баяс
  • Төрсөн нутаг усандаа зочилж зугаал
  • Угаасан усаараа ундалж, унасан газраа нойрсож амар
  • Эм, архи, дарс уух, тамхи татах танд хор л болно. Цэвэр агаарт зугаал.

Ходоод эрүүл бол хоолонд сайн байдаг

Хүний дунд хуруу ходоод гэдэстэй холбоотой байдаг тул өдөр бүр дунд хурууныхаа өндгийг зөөлөн дарж байхад зүгээр. Ходоодны ажиллагаа мэдрэлтэй холбоотой байдаг учир тайван байхыг бод. Хоолонд сайн байхын тулд аюулхай дээрээ хоёр гарынхаа долоовор, дунд, ядам гурван хуруугаараа хоёр талаас нь зэрэгцүүлэн тавьж гурван секунтээр гурав гурван удаа дарна. Дараа нь арай доош нь болгоод бас адил дарна. Энэ мэтээр өдөр бүр тогтмол дараад байвал ходоодны шарх, хорт хавдраас сэргийлнэ.

Сайн унтах эрүүл мэндэд чухал

Хүн 6-8 цаг унтахад л хангалтай. Унтахаар хэвтвэл юу ч битгий бод. Унтаад сэрвэл шууд л босох хэрэгтэй. Өөрийнхөө хүзүүг бариад үз. Хатуу байвал нойр нь муу хүрдэг хүний шинж. Нойр хүрэхгүй бол эм уулгүйгээр эрүүнээс эгэм хүртэлх хөндлөн булчингийн урд талаар гурав, гурван удаа хоёр талд нь дар. Мөн шилнийхээ хоёр талын зураанд гурав, гурван хуруугаараа нэг удаа хоёр хормын хугацаатай гурван удаа удаа дараад өг. Хөлийн эрхийг дотогш нь матийлгаад угаас нь өсгий хүртэл сайн илж өг. Эцэст нь аюулхай дээрээ баруун гарынхаа алгаар зөөлөн дараарай. Та сайхан унтана.

Тогтмол саадгүй бие засах сайн

Хүний идэж уусан зүйл боловсорч ялзраад хортой болох хугацаа нь 24 цаг байдаг. Тиймээс ялзрал үүсэхээс нь өмнө хаягдал зүйлийг биеэсээ зайлуулах нь ашигтай. Өтгөн нь хатуу ч биш, шингэн ч биш, зөөлөн агшуун байх нь тохиромжтой. Үүний тулд та өглөө босохоосоо өмнө хүйснийхээ зүүн доод талд яг ташаан толгой хүйс хоёрын хооронд хоёр гараараа гурван минут дараад нэг аяга хүйтэн ус уугаарай. Та ямар ч саадгүй бие засна.

Түргэн хөдөлгөөн урт наслуулна

Байгаль эх хүнийг ямар ч хөдөлгөөнийг хийж чадахаар төрүүлжээ. Өтлөхийн эх үүсвэр нь хөдөлгөөнгүй байх явдал. Тэгэхлээр хүн идээд, унтаад байх бус хийх, бүтээхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг, идэвхтэй байх хэрэгтэй байх нь ээ. Зарим хүн нас залуу боловч овор ихтэй байдаг. Тийм хүн хөдөлмөр хийдэггүй, хийлээ ч идэвх муутай, хааш хандаж оромцоглодог болохын нотолгоо. Явган явах бол хөдөлмөр. Хамгийн сайн хөдөлмөрийн нэг.

Инээх хөхрөх нь урт наслуулна

Элгээ хөштөл инээх нь танд нас нэмэх тун сайн эм, залуу байлгах хосгүй түрхлэг, даралт бууруулах сайн арга. Инээхэд өрц бүрэн агшиж, цээж, хэвлийн булчин судасны ажиллагаа сайжран, сэтгэл санаа тайван болж, нойр хоолонд сайжирдаг. Уурладаггүй байнга инээмсэглэж, инээж явдаг хүний царай зүс өтөлдөггүй, залуухан овор багатай харагддаг. Урт наслахын тулд ядаргааг өдөрт нь гаргаж байх хэрэгтэй.

Тэгэхгүй бол хуримтлагдсаар эцэстээ эмчилгээгүй сульдаа болчих учир өдөр бүр ядаргаагаа гаргах хэрэгтэй. Үүний тулд юуны өмнө хоёр хөлөө эргүүлэн жийгээд хоёр гараа өөд нь өргөж сайн суниаж бай. Бас хөлийнхөө хуруунуудыг эргүүлж дээр нь гурав гурван удаа завилан дар. Өлмийнийхөө хонхор тавагт эрхий хуруугаараа 2-3 удаа дар. Ядаргаатай бол андашгүй тэнд чинь хөдүүр байдаг. Хөндүүргүй болтол өдөр бүр дар. Шилбэний хоёр талаар эрээн булчингийн ховилоор таван хуруугаараа базах маягтай дар. Булчингаа, гуяныхаа дотор талыг барьж илж өг. Шөнө унтахдаа хөлөө угаагаад өндөр дэрэн дээр толгойгоо чацуу бараг дээр тавьж унт. Энэ бүх хөдөлгөөн таныг ядаргаанаас гаргаж тайван сайхан болгоно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.