Лалын дайчдын эгнээ өргөжин тэлсээр байна

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 07:50 цагт
Мэдээний зураг,

“Лалын улс”-ын эгнээ өргөжин тэлэх төлөвтэй болжээ. Ази, Номхон далайн орнуудын зарим иргэд лалын дайчдын бүлэглэлүүдэд нэгдэн орсоор байгаа аж.

Өнгөрсөн сард Ази, Номхон далайн орнуудын ойролцоогоор 1000 иргэн “Лалын улс” бүлэглэлд нэгдэн орсон байх магадлалтай байсан, энэ тоо нэмэгдсээр байна гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч мэдээлжээ.

Лалын шашинтан хамгийн олноор оршин суудаг Индонезийн босогчдын зарим бүлэглэл “Лалын улс” бүлэглэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Тус улсын 50 гаруй иргэнийг Ирак эсвэл Сири лүү дайтахаар явсан гэж үзэж байгаа ажээ.

“Цахим хуудсаар “Лалын улс” бүлэглэлийн талаар уншигчдын олонх нь залуучууд байна. Бүлэглэлийн талаар эргэлзээтэй байдаг хүмүүст мэдээлэл тархаж байгаа нь “Лалын улс”-д үзүүлэх дэмжлэг юм” гэж Индонезийн босогчдын бүлэглэлийн тэргүүн мэдэгджээ.

Өнгөрсөн сард Малайзын гурван иргэн лалын бүлэглэлд нэгдэхээр нисэх гэж байхад нь цагдаа нар баривчилсан байна.

Австралийн наад зах нь 60 иргэн босогчдын бүлэглэлд элссэн гэж Засгийн газраас мэдээлсэн бөгөөд үүний улмаас хориглосон газруудад аялсан тохиолдолд 10 хүртэл жил хорих ял онооно гэсэн терроризмын  эсрэг шинэ хууль гаргахад хүргэжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.