
Америкийн өмнөд хилийн зурвас дээр хилийн эргүүл болон нууцаар хил нэвтрэх үйлдлүүдийг хянах зорилгоор робот нохойнуудыг ажиллуулахаар болжээ.
Ghost robotics стартапын хийсэн уг робот нохой нь 45 кг жинтэй, шөнөөр харах чадвартай видео камераар тоноглогдсон бөгөөд элс, хад гээд бартаат замаар саадгүй явж чаддаг.
Мөн Флорида мужийн Tyndall цэргийн баазад робот нохойг суурин хяналтын камерийн оронд ашиглаж туршиж байгаа юм байна.
Нэг робот нохой 150 000 долларын үнэтэй. Ихэнх үйлчлүүлэгчид нь АНУ-ын Батлан хамгаалахын байгууллагууд байна.
Б.Идэр-Од
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.