“Хотон шувуунууд” Д.Старрижтай гэрээгээ сунгалаа

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

“Ливерпуль” клубын довтлогч Д.Старриж “Хотон шувуу”-нуудын бүрэлдэхүүнд дахин таван жил тоглохоор боллоо. Тэрээр шинэ гэрээгээр долоо хоногт 150 мянган фунтын цалин авах юм. 1989 онд Бирмингэм хотод төрсөн Даниел Ливерпуль хотын хүүхдийн академийг төгсчээ. 2006-2009 оны хооронд “Ман.Сити”, 2009-2013 оны хооронд “Челси”, 2013 оноос хойш “Ливерпуль”-ийн төлөө тоглохдоо “Премьер лиг”-т 142 тоглолтонд 58 гоол оруулсан байна. Мөн Английн нас бүрийн шигшээ багт 2004 оноос хойш тоглож байгаа аж.

Тэрээр гэрээгээ сунгасны дараа сэтгүүлч нарт хэлэхдээ “Миний амьдралд тохиолдсон хамгийн онцгой өдрүүдийн нэг нь өнөөдөр байлаа. Би клубийнхээ төлөө чадах бүхнээ зориулна. Надад энэ боломжийг олгосон хүмүүс баярлалаа” гэсэн юм. Д.Старриж “Челси”-гийн бүрэлдэхүүнд байхдаа 2009-2010 оны “Премьер лиг”-ийн аварга, 2012 онд “Аваргуудын лиг”-т түрүүлсэн шилдэг довтлогч аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.