ЦЕГ-ын ОНАБХГ-ын даргаар П.Энхтогтохыг томилжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Амгалан ОХУ-д суралцахаар болжээ. Иймд ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав түүний оронд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга П.Энхтогтохыг томилох шийдвэр гаргасан байна. П.Энхтогтох нь ЦЕГ-ын Тусгай хэлтэс, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан туршлагатай аж.

Түүний эрхэлж байсан албан тушаалд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаа туслах комиссар Н.Алтанбаганыг томилохоор шийдвэрлэжээ. Харин Тусгай ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Г.Эрхэмбаярыг томилохоор болсон байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.