Зэвсэглэлийн төлөө марафонд эргэлт авчирсан УЗИ

Twitter Print
2014 оны 10-р сар 09-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Жүүдүүдийг илтгэх хэт ортодокс хувцас хунар, бэлгийн хөвчөө таслах, Давидын зургаан хошуу од гэх мэт шинж тэмдэг болон бусад элдэв наргиан шоглоомууд дотроос «Узи» бол жинхэнэ жүүдүүдийг илтгэх автомат буу болдог билээ. Өнөөгийн Израилийн нэгэн өнгө төрх ч гэж хэлж болно. Америк, Англи, Орос буу зэвсэг гэж байдгаас биш Израиль зэвсэг гэж байхыг дэлхий нийт мэдэхгүй, гэтэл УЗИ гарч ирсэнээр дэлхий дахины зэвсэглэлээр хөөцөлдөх марафонд эргэлт авчирсан гэхэд болно. Цэрэг, зэвсэг техникийн мэдлэгээр хомс өргөн олонд бол УЗИ гэх үг ойлгомжгүй, юун, ямар учиртай УЗИ вэ? Тэгвэл Холливудын тулаантай кинонд гардаг мафийн хулгайч нар гар буугаар шүршиж гардаг даа, тэр бууг чухам УЗИ гэдэг билээ. Харин уг бууг анх зохион бүтээсэн хүн Узиэль Гаэль гэх нэртэй. Германы Веймар 1923 хотод төрсөн, хэнд ч анзаарагдахгүй Готхард Гласс гэдэг Герман нэртэй байсан тэрээр цэрэг арми, зэр зэвсэг сонирхох болсоноо дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин эцгийнхээ ач гавьяа гэж үздэг байжээ. Эцэг нь зэр зэвсэгт хачин их дуртай, бараг хэнээтэй байсан учир зочдын өрөөгөө тэр чигээр нь зэвсгээр дүүргэж орхидог байсан аж. Харин хөөрхий хүүд нь тоглох нэгээхэн ч модон тоглоом олддоггүй байсан гэдэг. Гласс арван таван нас хүрээд мөрлөж харвадаг хавчаахай буюу арбалет хийж, тэр нь нилээдгүй сайн болсон учир урам орж, цаашид зэр зэвсэг хийх мөрөөдөл тээж явах болсон байна. Бүр өөрийнх нь хийсэн буу дэлбэрч үхэх дөхөж байсан аж.

3

Алдарт УЗИ буугаа тэрээр нилээн хожуу бүтээсэн байдаг. Бүр Гитлерийн Германаас дүрвэж Британид очоод, дараа нь Израильд ирэхэд нь түүнийг шууд цэрэгт дайчилсан байна. Тухайн үед жүүдүүд бүгдээрээ л Палестинчуудтай тулалдаж байлаа. "Хэрвээ чи гартаа буу барьсан л бол армид байна гэсэн үг, хүү минь" гэх Жүүд хэлц үг байдаг байв.

Узи энэ дайнд багагүй зүтгэл гарган ахин дэвшиж, хороон дарга хүртэл болсон байлаа. Харин энэ үед хэзээ ч мартагддаггүй байсан багийн мөрөөдлөөрөө Израилийн өөрийн гэсэн найдвартай буу зэвсэг хийхээр зориг шулууджээ. УЗИ бууг гудамжны тулаанд онцгой өндөр үр ашигтай гэж үздэг. Энэ ч ёсоор  Израилийн армид илүү их үр ашигтай зэвсэг хэрэгтэй байлаа.

5

УЗИ автомат буу анх удаа армийн эмэгтэй албан хаачдын гар дээр очжээ.

6

Гаэль автомат бууныхаа төслийг бүр офирцерийн сургуульд байх үедээ боловсруулсан байв. Автомат бууг задлахад ердөө таван үндсэн хэсэг болдог, токарийн ердийн суурь машин дээр зорж, гар аргаар шахуу үйлдвэрлэж болдог онцлогтойгоороо дээд командлалын анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Ингээд Гаэлийн бүтээсэн анхны "тоглоомыг" түүний шадар дарга дэслэгч Зора анх удаа туршсан байна. Буудлага дууссаны дараа тэрээр удирдлагадаа илтгэхдээ:

«Би галт зэвсэгийг өөрийн гараар туршиж, дараах дүнэлтэд хүрлээ:

А. Ашиглахад тун тохиромжтой (гарт сайн сууж өгч байна);

Б. Гэнэтийн тохиолдолд «өвдөг дээрээс» буудахад миний мэдэх бүх буунаас илүү оновчтой, тусгал сайтай;

В. Өндөр тусгалтай;

Г. Гацах асуудал байхгүй, чанар муутай сумтай байсан ч буу гацах тохиолдол гарсангүй».

Хоёр жилийн дараа гэхэд түүний буу Израилийн армийн зэвсэглэлд шилжжээ. Цэргийнхэний хувьд шинэ автомат буу сэтгэлд нь тун их нийцсэнээр барахгүй бууны нэрийн товчлол иврит хэлээр «Миний хүч чадал Бурханд бий» гэх утга илэрхийлж байлаа. Шинэ зэвсэг тулаанд онцгой давуу талаа бүгдийг харуулж, харин доголдолтой тал юу ч байхгүй байсан аж. Авсаархан, хөнгөн, асар богино хугацаанд сум тавих онцлогоороо «Узи» буу Газын зурваст цэргийн тусгай үйл ажиллагаа явуулахад онцгой тохирч байв.

Уг бууны онцлог нь

- калибр 9x19mm

- 3,7 кг жинтэй.

- Хурд 600 сум\минутад

- Дайзны багтаамж 25 сум

- Ашигтай тусгал 200 метр

Гар гараа олно

7

Автомат бууны гол онцлог нь сумныхаа дайзанд байв. Өөрөөр хэлбэл байрлал нь. Гаэль өөрийн «Узи»-г хотын гудамжин дахь тулаан, шөнийн цагаар буугаа хурдан сумлахад хамгийн хялбар дөт арга замыг бодож бүтээсэн байна. Тиймээс ч сумны дайз бууны шууд бариул хэсэг болж, энэ нь хүн өөрийн гар хэсгээ ямарч харанхуй, хязгаарлагдмал орчин нөхцөлд төвөггүй шууд барьж авах үндэс болж байгаагаараа «гар гараа олно» гэх нэр оноосон инноваци болсон байна.

1

Өмнөх оролдлого

Хорвоо ертөнцийн бүх гайхамшигтай нээлт, бүтээлүүд дотроос «Узи» гэх гар-пулеметын үндсэн зарчим болоод харагдах байдлаараа адил бүтээлийг Ян Холечек нэртэй Чех эр танилцуулж байжээ.

Хойч үе

 

8

Узи-ийн хойч үе болсон Uzi Pro автомат буу анх уг зэвсэгийг бүтээсэн IWI Ltd компанид хийсэн бөгөөд хэмжээний хувьд илүү "жижгэрсэн" байна. Орчин үеийн байлдааны буу зэвсэгийн нэгэн адил Uzi Pro «Пикаттинийн овоо хараатай» болсон бөгөөд мөн харааны нэмэлт төхөөрөг суурилуулдаг болжээ. 

Минутад 1050 сум тавих 25 сумтай дайзтай, 2,3 кг жин татдаг уг бууг тусгай хүчнийхэн болоод хувийн хамгаалалтын зориулалтаар хэрэглэхээр тооцоолсон аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.