Онгоцны ариун цэврийн өрөөнөөс 24 ширхэг алтан гулдмай олджээ

Twitter Print
2013 оны 11-р сар 22-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн дорно зүгийн Патна хотоос Колкат хотод нисч ирсэн Jet Airways нисэх компанийн онгоцны ариун цэврийн өрөөнөөс эзэнгүй орхигдсон 24 ширхэг алтан гулдмай олджээ. Нисэх буудлын ажилтнуудын хэлснээр одоо хууль сахиулах байгууллагынхан тэр үнэт зүйлийг авч явсан зорчигчийг тодруулах ажил хийж байгаа аж. 

Энэтхэгийн гаалийн байгууллагын эх сурвалжаас үзэхэд тус оронд үнэт металл хууль бусаар оруулж ирэх явдал өсч байгаа. Энэ нь Засгийн газар гадаадаас орж ирж  байгаа алтны гаалийн татварыг гурав дахин өсгөсөнтэй холбоотой гэнэ. Энэ үнэт металл худалдан авах явдал Энэтхэг улс, хөрш Хятадын хооронд багагүй асуудал үүсгэдэг болжээ. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээгээр энэ оны эхнээс Энэтхэг 715 тонн алт худалдан авсан бол Хятад 780 тонн алт худалдан авсан байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.