
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Б.Халиун нарын гомдлыг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Г.Сарангэрэл нь 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрсөн сарын 28-нд Г.Сарангэрэл нарын таван хүнийг хар тамхины хэрэгт буруутган ял оноосон. Дээрх шийдвэрийн дараа Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хандана хэмээн мэдэгджээ. Г.Сарангэрэл өөрийгөө хар тамхи хэрэглээгүй, цагдаагийн хурандаа нарын явуулгаар зохиомол хэрэгт унасан гэж мэдэгддэг юм. Г.Сарангэрэл нь өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.