Эрүүл байя гэвэл өдөр бүр өөрийгөө магтаж, хайрласан үгс хэлж байгаарай

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Бидний биеийн эд эс бүхэн ухамсартай, санах ойтой гэдэг. Тийм ч учраас хэрвээ бид эрүүл байя гэвэл өдөр бүр өглөө сэрээд эсвэл орой унтахаар хэвтэхдээ өөрийн эд эрхтэн бүрийг нэг бүрчлэн бодож, төсөөлөн, түүндээ анхаарал төвлөрүүлэн, хэрхэн ажиллаж буйг нь (зүрх уушиг) ажиглаж, мөн тэднийгээ нэг бүрчлэн магтаж, хайрласан үгс хэлж байвал тэдгээр эд эрхтнүүд маань илүү хурдан эрүүлжиж,нөхөн төлждөг хэмээн туршлагатай эмч нар хэлдэг. Үүнээс үзэхэд бие эрхтэн маань үл ойшоон, хайрлахгүй орхисноос үүдэж өвчилдөг гэхэд буруудахгүй.

Дотроо бодож, бас гараараа илж мэдрэхэд тэр хэсэгт бодлын энергийн урсгал очиж байдаг. Энэ нь тухайн эрхтэний үйл ажиллагаа, эрүүл байдалд чухал нөлөөтэй байдаг.

Биедээ илүү их анхаарал тавьж байгаарай та нар минь. Энэ хорвоод цорын ганц, энэ амьдралын үүд болдог, хамгийн үнэт өмч чинь шүү.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.