Гүнжид ямар ашигтай вэ

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

“Цусны даралтыг бууруулж зүрхний хэм алдагдах бүр хорт хавдрыг ч эмчилнэ. Цусны даралт ихсэх, цус болон тунгалгийн эргэлтийг сайжруулна. Дасгал хийх үед үүнийг хэрэглэвэл эрч хүчээр сэлбэгдэх болно. Хэрэв энэ бэлдмэлийг 3 долоо хоногийн турш тогтмол хэрэглэх юм бол архаг стрессээс бүрмөсөн ангижрах болно.

Хоолны шим тэжээлийн талаар голчлон мэдээлэл хүргэдэг дэлхийн томоохон сэтгүүл дээр нийтлэгдсэн нийтлэлээс харахад энэхүү бэлдмэл депресс, атеросклероз, склероз болон цусны даралт ихсэхээс бие организмыг хамгаалдаг.

1 аяга гүнждийн үрийг 2 хоолны халбага олив эсвэл наранцэцгийн тостой өтгөртөл нь сайтар холиод насанд хүрэгчид өдөрт 1-2 хоолны халбагыг хэрэглэнэ.

Оросоор кунжут латинаар Sesamum гэх энэ ургамлын гайхамшгийн талаар сүүлийн үед энд тэндгүй их бичих болсон. Африкчууд ялангуяа Энэтхэгчүүдийн хоолны цэсэнд өдөр болгон шахуу ордог энэ ургамлын тосыг МЭӨ 5000 оны үед Хятадууд дэнлүү хийхдээ ашиглаж, хөөгөөр нь хүүхнүүд нүдээ буддаг байсан гэнэ.

Хальстай байхдаа хар, хальсалчихаар цагаан будаа шиг болчихдог гүнждэд агуулагддаг сезамин гэх бодис нь эрт хөгшрөлтөөс сэргийлдэг, арьс үрчийлгэдэггүйгээс гадна цусны холестриныг багасгаж хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг.

Найрлагандаа кальци ихтэй, хамгийн гол нь бодисын солилцоонд нөлөөлж, дархлаа сайжруулждаг.

Шаравын Пүрэвсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.