
60 саяын сарнай бол өнөөх л хил хязгаар гэж үгүй "хайр" юм шүү дээ.
Герман хөршийнхөө уншиж байсан номоос дараах бичвэрийг орчуулж хадгалсан байна.
Хайрын тухай эрэгцүүлэл
Хүмүүний сэтгэл хөдлөлөөс хамгийн хүчтэй нь хайр.
Айдас, уур хилэн, хүсэл тэмүүлэл, шунал, хүсэл тачаал бүгдээрээ өөрийн нөлөөтэй ч хайрын араас эрэмблэгдэх болно. Хайрын төлөө Эцэг эх нь хамгийн том айдсаа даван туулж, найз нь таван цаг жолоо мушгиж, ах нь ажлаа орхиж, хань ижил хүсэл тачаалаа гинжлэх болно - бүгд хайрын төлөө. Хайргүй амьдрал хэзээ ч бүрэн дүүрэн байж чадахгүй.
Гэхдээ ийм агуу бөгөөд гайхалтай зүйлийн хувьд хайр нь бүрхэг,тодорхой бус бөгөөд хязгааргүй юм. Нэг асуудал бол хүн бүр хайрыг тодорхой байдлаар мэдэрч болох ч. бусад хүмүүст ч мөн адил мэдрэмж төрж байгаа эсэхийг хэлэх ямар ч боломжгүй. Шекспирийн хайр, Бейонсегийн хайр, таны хайр үндсэн утгаараа давхцаж болох ч бусад хүмүүсийн хувьд огт эвлэрэмгүй мэт санагдаж болно. Бид хэзээ ч "хайр" гэж юу болохыг олж мэдэхийн тулд хэн нэгний оюун ухаанд тойрон аялал хийж чадахгүй.
Хайртай холбоотой хоёр дахь асуудал бол бид энэ нэр томъёог хэр өргөн хүрээнд ашигладаг тухай юм. Бид романтик хамтрагчдаа хайртай, үүнээс гадна бид тэжээвэр амьтан, ном, кино, бурхан (эсвэл бурхад) эсхүл хэн нэгний дуу хоолойд ч хайртай байх нь бий. Өсвөр насныхны чихэнд "Би чамд хайртай - найзын хувьд" гэх шиг тийм ээдрээтэй зүйл байдаггүй биз. Найзын бүсийн хайр.
Тэгэхээр бид хайрыг хэрхэн задлах вэ? Ихэнх томоохон уламжлалууд үүнийг судлахад маш их цаг зарцуулсан байдаг. Грекчүүдэд хайрыг илэрхйлэх дор хаяж дөрвөн үг байдаг бол Араб хэлэнд 11 бий. Бахай шүтлэгт дөрвөн төрлийн хайрыг хүлээн зөвшөөрдөг харин Хиндучууд тавыг... Гэхдээ маш өргөн хүрээнд өөр өөр соёл иргэншил "хайр"-ыг хэрхэн ойлгодгоос бид гурван чиг хандлагыг тодорхойлж чадна.
1. Золиослолын хайр
Марк 12:31-д Есүс "Чи хөршөө өөр шигээ хайрла" гэж хэлсэн талаар бичсэн байдаг. Энэ бол сүүлийн хоёр мянган жилд Христийн шашны сургаалын хамгийн алдартай бөгөөд хамгийн их иш татсан мөрүүдийн нэг юм. Гэхдээ тэр үүгээрээ юу илэрхийлсэн бэ? Шинэ Гэрээний Грек хэл дээрх эх хувьд хайрын тухай маш олон үг байдаг. Есүсийн илэрхийлсэн хайр бол агапе байв.
Агапе бол эго, хувийн ашиг сонирхлоос бүрэн ангид золиослолын хайр юм. Энэ бол хүнийг энгийн л нэг хүн байгаагийнх нь хувьд нандигнан хайрладаг хайр. Илүү тодруулбал агапе бол хүнийг хөгжин дэвжихийг дэмжиж, түүнд боломжит бүх тусыг хүргэдэг сайн сайхны нэг хэлбэр юм,
Есүс мөн “дайснаа хайрла” гэж хэлэхдээ агапег ашигласан. Энэ ойлголтоор тэр бусад хүмүүст тэр дундаа дургүй нэгэндээ сайн сайхныг хүсэх ёстойг заасан. Мартин Лютер Кинг "Хайрын хүч" номондоо энэ санааг чухалчилж: Тэр “Дайснууддаа таалагдах ёстой” гэж хэлээгүйд бид баярлах ёстой.., “Зарим хүнд таалаггдах нь бараг боломжгүй зүйл” гэж бичжээ.
Хинду болон Буддын шашны уламжлалд ижил төстэй санааг maitrī гэх үгээр илэрхийлдэг . Майтри гэдэг үгийг "нинжин сэтгэл" гэж орчуулж болох бөгөөд энэ нь бусад хүмүүст анхаарал халамж тавьсан өнгөөр харьцах утгатай.. Майтри бол ёс суртахуунтай үйлдэл биш, харин хүмүүст хандах хандлага. Энэ нь хорсол, доромжлол, өрсөлдөх хүслийн эсрэг утга. Тодруулбал Агапе тай ижил хэн нэгэнд сайн сайхныг хүсэх тухай юм.
2.Хайрын хөдөлмөр
Бидний ихэнхэд зарим үйл ажиллагаа хайр шиг мэдрэмж төрүүлдэг. Хэн нэгэн "Би явган аялал хийх дуртай" эсхүл "Би зураг зурах дуртай" гэж хэлэхэд үүнийг зүгээр л нэг үг гэж авч үзэх өрөөсгөл юм. Ийм хүсэл тэмүүллийг өдөөж, таныг ямар нэгэн онцгой газар аваачиж чадах зарим нэг үйл ажиллагаа байдаг бөгөөд энэ мэдрэмжийг тодорхойлоход бидэнд үг хэрэгтэй.
Мэдээжийн хэрэг, манай Грекчүүдэд үүнийг илэрхийлэх Meraki бий . Мераки бол аливаа үйл ажиллагаа эсвэл хоббид сэтгэлээ зориулах явдал юм. Энэ нь хоол хийх эсвэл гитар тоглох зэрэгт илэрч болох бөгөөд мераки мэдрэмж нь хүчтэй сэтгэл хөдлөл /euphoria/-той хиллэдэг. Тийм ч учраас олон хүний хувьд ямар нэг зүйлийн төгсгөлд гуниглах өвөрмөц мэдрэмж төрдөг.
Тухайлбал, та номын сүүлийн хуудсыг эргүүлэхдээ та эдгээр баатруудтай дахиж хэзээ ч уулзаж, тэдний түүхийг хуваалцахгүй гэдгээ мэдээд ямар нэг зүйл алдсан мэт мэдрэмж төрдөг. Та түүхэнд маш их хөрөнгө оруулалт хийсэн тул дуусмагц зүрх шимшрэх мэт санагдаж болно. Уран бүтээл, марафон эсвэл ажлын төслийн төгсгөлд ч мөн ийм мэдрэмжүүд гарч илрэх нь бий. Тамирчид чухал тэмцээнд ялах (эсхүл ялагдах) мөчдөө нялх хүүхэд шиг уйлдаг нь Мераки юм. Мераки бол хайраар ямар нэг зүйлийг хийх.
3. Би чамд хайртай
Гэсэн ч ихэнх хүмүүс "хайр" -ын талаар бодохдоо майтри эсвэл мераки гийн тухай боддоггүй. "Хайр"-ын тухай өгүүлэх олон зуун мянган дуу, сонет, гоцлол дуунууд нь хоббины хайранд зориулагдаагүй. Уитни Хьюстон цайны аяга цуглуулах дуртай тухай дуулаагүй. Ихэнх хүмүүсийн хувьд хайр бол романтик төрөл юм. Энэ бол найз залуу, найз охин, секс, эрос. (Өөр нэг Грек үг бий.)
Арабууд хайр дурлалын 11 "үе шат" байдаг гэж ярьдаг. Ерөнхийд нь авч үзвэл: Нэгдүгээрт: Таньд энгийн л сонирхол татах мэдрэмж бий болно (Хава) -Мухлагаар үйлчлүүлэхдээ залууг /эсхүл бүсгүйг/, шохоорхон харах, метронд таарах сэтгэл татам инээмсэглэл зэрэг. Хайрын эхэн үед (калаф) -Хосууд бие биедээ автдаг. Бүх цагаа хамтдаа өнгөрөөж, ор бол таны гэр болно. Тун удалгүй аль аль нь /эсхүл аль нэг нь/ хамтрагчийнхаа боол болж хувирна (таяам) -Чиний зүрх сэтгэл тэднийх бөгөөд урьд өмнө хэзээ ч ийм эмзэг байдалд орж байгаагүй. Эцэст нь хайр нь бүх шалтгааныг хөсөр хаясан галзуурал (хуюм) болон төлөвшдөг байна.
Платоны хувьд эрос (хэн нэгэнд чиглэсэн эротик хүсэл) бол хайр руу чиглэсэн анхны, төлөвшөөгүй алхам. Биеийн хайр - секс, биеийн гоо үзэсгэлэн нь хайрын"бүдүүлэг" хэлбэр юм. Жинхэнэ эсвэл "цэвэр" хайр бол нүүрэн талын цаана /ухамсарт/ байх зүйл юм. Тодруулбал, Платоны хайр нь сохороор хайрлах биш, харин хэн нэгний сэтгэлийг хардаг. Энэ нь "Би чамайг харж байна, би чамайг мэднэ, би чамд хайртай" гэсэн дараалалтай.
Үнэндээ хайр...
Хайрын аль ч төрөлд анхаарлаа хандуулсан бай, ихэнх хүмүүс энэ нь аз жаргалтай амьдралын чухал хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эцэг эхийн хайраас эхлээд хамтрагч, найз нөхөд, үр хүүхдэдээ өгөх хайр хүртэл.., хайр бол хүн төрөлхтний хачирхалтай нэгэн шинж чанар юм.
Хайр бол биднийг гайхалтай, зоригтой, тэнэг, бодлогогүй зүйл хийхэд хүргэдэг зүйл юм. Энэ бол бидний шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг ирээдүйн роботууд огт ойлгодоггүй зүйл юм. Хэдийгээр маш их хайр нь зүгээр л нэг “гормоы шөл” байж болох ч, энэ бол хүн төрөлхтний оршин тогтнох цорын ганц чухал тал хэвээр байна.
Э.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.