ССАЖЯ-ыг хэвээр үлдээлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтцийн талаар хэлэлцэж байна. Төслөөр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөх, Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаал бий болгохын зэрэгцээ Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн хөгжлийн хороог ажлын аппаратын хамт бий болгохоор тусгасан.

Мөн өчирдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал,  Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан нь тус тус дэмжлэг хүлээсэн юм. Харин Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд ба Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтай болгох санал дэмжлэг хүлээгээгүй юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгах саналын талаар гишүүд саналаа хэлж буй бөгөөд гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын төр 2000 оноос эхлэн зөв бодлогоор дэмжсэний үр дүнд спортын хөгжил өссөн. Гэтэл Соёл спорт, аялал жуулчлалын яам болсноос хойш спорт маань олигтой хөгжиж өгсөнгүй” гэсэн бол Р.Гончигдорж “ССАЖ-ын яам гэсэн бүтцийг хасч болохгүй. Ашиг сонирхлын маргаан байгааг мэдэж байна” гэв. МАН-ын бүлгийн үг хэлсэн гишүүд тус яамыг нэгтгэх ёстой гэсэн байр суурьтай байсан бол Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд эсэргүүцэж байсан юм. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг яамыг үлдээх нь зүйтэй хэмээн үзлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.