Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг нэрлэнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Монголын Залуучуудын Холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах гэж байгаа бөгөөд номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон, номын зохиогч, багш, эрдэмтэдээс болон facebook, twitter-ээр жагсаалтанд орох номын саналыг авах юм байна. Ном бол ертөнцийг харах цонх. Хэдийгээр орчин үед ухаалаг гар утас, компьютер, интернэт, сошиал ертөнц, телевиз, сонин хэвлэлээс өөрт хэрэгтэй мэдээллийг авч байгаа ч мэдлэг гэдэг хамгийн чухал зүйлийг ном гэдэг цагаан цаасан дээр тод хараар бичигдсэн агуу бүтээл бий болгодог.

Тэгвэл удахгүй залуус бидний ширээн дээр өдөр бүр байрлаж залуу насандаа заавал унших, мэдлэг, мэдээлэл, хүмүүжил олгох 100 номын жагсаалт гарах нь. Бидний толгой хогийн сав биш гарсан ном бүрийг уншаад байж тэр бүр чадахгүй, бас унших цаг зав ч тэр бүр олдохгүй залуу хүний амьдралд ном уншихаас өөр олон зүйлийн эхлэлийг тавих үе ирдэг тиймээс бид залуу насанд болон ирээдүйд бидний амьдрал ахуйд хэрэг болох тэр л мэдлэгийг өгөх номыг унших ёстой байх.

МЗХ-оос шинжлэх ухаан, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, философи, сэтгэлгээ, түүх, уран зохиол, яруу найраг гэсэн секторуудыг гаргаж байгаа бөгөөд энэхүү аян нь “Номоор нээе” төслийн дагуу хийгдэж байгаа ажил юм байна. Залуу хүн бүрийн заавал унших ёстой 100 номноос Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст уншуулах 24 номын жагсаалтыг гаргах юм байна.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.