Баг доторх өрсөлдөөн ширүүслээ

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 08:21 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын энэ оны дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 5-нд Японы гараа болж “Мерседес” багийн Л.Хэмилтон түрүүлжээ. Тэрээр 44 тойрогт тэргүүлж, нийт 1:51:43 цагийн хурдтай үндсэн замаа туулсан. 2014 оны тэмцээнд “Мерседес” баг түрүүлэх тодорхой болсон. Харин Л.Хэмилтон уу, Н.Росберг уу гэдэг нь сүүлийн гараа хүртэл тодорхойгүй байна. Нийтдээ 15 гараа болсноос 12-т нь “Мерседес” түрүүлж, гуравт нь “Ред Булл”-ын Д.Риккиардо тойрог замаа хамгийн хурдан туулсан тамирчнаар тодорсон юм. Дараагийн гараа энэ сарын 12-нд ОХУ-д болно.

Энэ жил 23 нисгэгч уралдаж буйгаас 15 гарааны дараах байдлаар “Мерседес” багийн Л.Хэмилтон 266, Н.Росберг 256, “Ред Булл”-ын Д.Риккиардо 193, С.Феттель 139, “Феррари”-гийн Ф.Алонсо 133, “Уильямс”-ын В.Боттас 130, “Макларен”-ы Ж.Баттон 82, “Форс Индия”-гийн Хукенберг 76, “Уильямс”-ын Ф.Масса 71 оноотой эхний байруудыг эзэлж байгаа аж.

Мөн зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 522 оноотой ил давуу тэргүүлж байна. Харин “Ред Булл” 332, “Уильямс” 201, “Феррари” 178, “Форс Индия” 122, “Макларен” 121, “Рено” 29, “Лотус” 8, “Маруся” 2, “Субару” 0, “Катерхам” 0 оноотой дэлхийн аваргын тэмцээнийг үргэлжлүүлж байна.

"Формула 1" ангилалын 2014 оны дэлхийн аваргын тэмцээний явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.