Кобе эргэн ирж, “Лэйкерс” ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 08-нд 07:47 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирлын хяналтын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр дөрвөн тоглолт болсноос “Лос Анжелес Лэйкерс”-“Денвер Нагеттс” багуудын тулаан олны анхаарлыг татсан юм. Калифорни мужийн Сан Диего хотод тоглолтод “Лэйкерс” 98:95-аар хожсон аж. Энэ удаа алдарт К.Брайант талбай дээр гарсан нь жинхэнэ сюрприз байлаа. Гэмтлийн улмаас бүтэн жил тоглоогүй Кобе “Денвер”-ын эсрэг 13 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Мөн Ж.Кларк 14 оноо, Ж.Хилл 10 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан байна. Харин Денвер хотын багаас Т.Лаусон 14 оноо, Т.Мозгов 13 оноо, Г.Харрис 11 оноо, А.Афлола 10 оноо тус тус авсан ч энэ нь ялалт байгуулахад хангалттай байсангүй. Өнөөдөр болсон бусад тоглолтуудын хувьд “Вашингтон Визардс”-“Чикаго Буллз” 85:81, “Атланта Хаукс”-“Нью Орленс Пеликанс” 93:87, “Бостон Селтикс”-“Филадельфия 76” 98:78-аар хожсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.