
Яншуй нь хоёр наст ургамал бөгөөд Шүхэрт (Apiaceae) ургамлын төрөлд багтана. Яншуй нь содон сайхан үнэртэй учир хоолонд онц гойд үнэр оруулдаг. Эртний Хятадын хаадын ордонд их хэрэглэдэг байсан. Төрөл бүрийн ногооны салат, шөлтэй хоол хийхэд нэн тохиромжтой. Өдөр бvр яншуйтай хоол иддэг хvн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна.
Мөн зүрхний өвчинд тустай. Шээс хөөх үр нөлөөтэй, түүний дотор инсулин агуулагддаг тул яншуйг чихрийн шижинтэй хүмүүст хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг байна.
50 гр яншуйд С аминдэмийн бүх л өдрийн хэрэгцээ нуугдаж байдаг ажээ. Мөн түүнчлэн булчин болон ясанд тустай кали, фосфор зэрэг бодис агуулагдахаас гадна зүрхний хэмнэлийг тогтворжуулж нойргүйдлийг үгүй хийдэг магни агуулагддаг аж.
Яншуйд түүнчлэн төмөр, цайр, фтор болон флавоноид зэрэг хорт хавдраас сэргийлдэг бодисууд агуулагддаг.
Харин жирэмсэн эхчүүд хэрэглэхийг хориглодог аж. Энэхүү ногоо нь эхийн савыг агшаадаг. Яншуйг давсаг болон бөөрний өвчний үед тун болгоомжтой хэрэглэх ёстой аж.
Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно.
Гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана. Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог.
Энэхvv ургамал нь амны хөндийн эвгvй vнэрийг (vvн дотор тамхины vнэр) хамгийн сайн дардаг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.