М.Фелпс 2016 оны Олимпийн наадамд оролцох боломжгүй боллоо

Twitter Print
2014 оны 10-р сар 07-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Усанд сэлэлтийн алдарт тамирчин М.Фелпс замын цагдаад саатуулагдсан байна. Балтимор хотын замын цагдаа “М.Фелпс 45 милийн хурдтай явах ёстой замаар 85 милийн хурдтай явсан. Мөн эсрэг урсгалын тусгаарлах шугамыг давж явсан нь тогтоогдсон” гэжээ. Үүний улмаас зургаан сар тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасч, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх шийтгэл түүнд оногдуулсан байна. “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимпийн наадмуудаас нийт 18 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан алдарт тамирчин маань 2016 оны Риогийн наадамд оролцохоор төлөвлөж байжээ.

Гэтэл зургаан сар ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, улмаар дасгалжуулагч нь түүнийг дэлхийн аваргад оролцох усанд сэлэлтийн шигшээ багаас хассан байна. Ингэснээр тэрээр 2016 оны Рио де Жанейро хотод болох зуны олимпод оролцох эрхээ авч чадахгүй боллоо. 

Ирэх онд усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээн ОХУ-ын Казань хотод болно. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Олимпийн наадамд оролцох эрх олгох юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.