
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ертөнцийн нэгэн онцгой үзэгдэл болох энэ жилийн хамгийн том тэргэл сар гарах бөгөөд сар дэлхийд хамгийн ойр зайд ойртож ирснээр жирийн үеийнхээсээ 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтэн харагдана.
Дараагийн удаа ийм хэмжээтэй сарыг хүн төрөлхтөн 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд харах бол 21-р зууны хамгийн том сарыг 2052 оны арванхоёрдугаар сарын 6-нд харах боломжтой аж.
Сарны гадарга маш өвөрмөц сорвитой бөгөөд овоорсон шаар мэт галт уулын үнс нурам дор нь сарны хөндий байдаг аж. Нийт 2,5 мянган километр сунаж тогтсон уг хөндий сарны өнгөн хөрсний доор байрладаг байна. Гурван тэрбум жилийн өмнө үүссэн гэж үзэж байгаа энэ хөндийн тухай мэдээллийг эрдэмтэд тун азтай тохиолдлоор олж авсан аж. Сарны таталцлын талбайг хэмжих судалгааны үр дүнд олж илрүүлсэн уг хөндийн сорвийг эх дэлхийгээс олж харж болдог гэнэ.
Эх сурвалж: https://www.indiatimes.com/

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505