Хувь хүний орлогын албан татварыг бууруулах хууль санаачлав

Twitter Print
2014 оны 10-р сар 07-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Тэрээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг 232 мянга болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачилсан байна.

Үнэ, ханшийн өсөлтөөс үүдэн иргэдийн худалдан авах чадвар нь илт буурч, цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй энэ үед төрийн зүгээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмжлэг болох үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах  шаардлага үүсч байгаа юм. Тиймээс тус хуулийн 24.1-т заасан 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг өсгөх замаар иргэдийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр буюу 232 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэж С.Бямбацогт гишүүн үзжээ.

Татварын хөнгөлөлтийн хэмжээг 232 мянган төгрөг болгосноор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой юм байна.

Хөдөлмөрийн яамны мэдээгээр улсын хэмжээнд 1.1 сая гаруй идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 8.4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа гарчээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хамгийн багадаа 100 орчим мянган иргэний амьдралд бодитой хувь нэмэр оруулах юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.