
Яагаад Гитлер еврейчүүдийг хяргасан бэ? Учир нь угаасаа ухаан сайтай еврейчүүд дэлхийгээр нэг тархаж тэр үеийн Европын бүх улсууд, түүний дотор Германд удаан хугацаагаар суурьшин улс төр бизнес банк санхүү боловсрол эрүүл мэнд урлаг соёл шинжлэх ухаан гээд нийгмийн бүхий л салбарт цахиур хагалж тухайн үеийн нийгмийн тогтолцоог нь бүхэлд нь атгаж байсан амжилт ололтоороо Адольф Гитлерийн атаархалыг аахилуулж алуулж дууссан түүхтэй.
1930-аад оны тэр үед Германд гэхэд л дэлхийн нэрт үйлдвэр худалдааны эзэн Р.Геснер, Ф.Мандель, банкир О.Вассерман, М.Варбург , философч Г.Коген, Э.Гуссерль, социологч Г.Зиммель, математикч Г.Кантор, Г.Минковский, бактериологч П.Эрлих, химич Ф.Габер, физикч А.Эйнштейн, М.Борн, Д.Франк, О.Штерн, Ф.Блох, О.Вигнер, Г.Бете, Д.Габор, Л.Сциллард, Э.Теллер, эмч Б.Хаин, Г.Кребс, зураач М.Либерман, зохиолч Э.Людвиг, Л.Фейхтвангер, А.Цвейг, найруулагч М.Рейнхардт, Г.Фукс, улс төрч Э.Бернштейн, В.Адлер, Г.Хаазе, Э.Толлер, К.Эйснер, Э.Левине, төрийн зүтгэлтэн сайд В.Ратенау, Г.Ландауэр, О.Ландсберг, Г.Прейс зэрэг нэр хүндтэй олон еврейчүүд ажиллаж амьдарч байв.
1933 онд Гитлер төрийн эрхэнд гарснаар ари үндэстний гол дайсан еврейчүүдийг устгах аян дайндаа шаламгайлан орж юуны өмнө түрүүнд еврейчүүдийг төрийн албанаас цаашлаад нийгмээс зайлуулах хууль баталж хэрэгжүүлж эхлэв. Гитлерийн энэхүү еврейчүүдийн эсрэг бодлогыг дэмжиж ижил төстэй хууль дүрэм журмыг бас Франц Болгар Хроват Австри Унгар Итали Румын Словак зэрэг Европын ихэнх орон шил дараалан гаргаж мөрдөж эхэлсэн төдийгүй еврейчүүдийн дэлгүүр хоршоог нь дээрэмдэн шатааж өөрсдийг нь ч алж талж байв. Үүнд аархсан Гитлер барьцаа улам лавшруулж Европын улс орнуудын удирдлагад хандан Өөрсдийн нутаг дээр байгаа еврей нараа үтэр түргэн Герман руу ачуулбаас болдоггүй муусайн еврейчүүдийн бодийг хөтөлж өгөхөө Гитлер бусад улс орнуудад амлахад Загатнасан газар маажих шиг болсон бүх европчууд Еврейгүй улсын төлөө өрсөлдөж еврейчуудаа баривчлан Гитлер руу вагон вагоноор илгээж байв.
Франц улс гэхэд европын нутгаасаа төдийгүй өөрийн эзэмшлийн Африкийн колони Морок, Тунис, Мадагасгараас хүртэл еврейчүүдээ Герман руу ачуулж Серб нэг ч еврейгүй улс болсноо зарлан тунхаглаж байв. Гитлерийн түүний холбоотнуудын төрийн дэмжлэгтэй еврейчүүдийг системтэй устгах аллагын явцад нийтдээ 6 сая орчим еврейг аймаглан устгасан нь европын нийт еврейчүүдийн жаран хувь буюу үүнд Польшын 3 сая еврей, Балти орчмын 1,2 сая еврей, Унгарын 560 мянган еврей, Румыний 280 мянган еврей, Германий 140 мянган еврей, Голландын 100 мянган еврей, Францын 80 мянган еврей, Чехийн 80 мянган еврей, Словакийн 70 мянган, Грекийн 65 еврей, Югославын 60 мянган еврейчүүд хяргагдсан юм. Тухайн улсын эдийн засаг нийгмийн гол зангилгаа толгой болсон еврейчүүдээ өөрсдийн гараар ийнхүү устгаснаар хэдхэн сар жилийн дараа толгойгүй болсон европчууд Гитлертээ толгой дараалан эзлэгдсэн бөгөөд харин Гитлер бүх салбар нь шалдаа буусан европын улсуудыг долоо долоо хоногийн дотор хөнгөхөөн эзлэж ари үндэстэн цаашдаа бүх европыг яаж амархан дарлаж мөлжихийг давхар тооцолсон яраглал болсон юм.
Ямарч өрсөлдөгч дайсан хүний ч бай намын ч бай өрхийн ч бай төрийн ч бай хамгийн түрүүнд түүний толгой тэргүүнийг нь балбаж нүдэж алдаг ялдаг хуультайг өнөөдөр ч бид ухаарах ёстой. Дугуй унасан ч морь унасан ч гардан байлдаан тулаанд орсон ч юуны түрүүнд та толгойгоо хамгаалдаг шиг өрх гэр ураг омог улс үндэстэн ч юуны түрүүнд толгой тэргүүнээ хамгаалах нь чухал. Өөрөөр хэлбэл өрхийн гишүүн өрхийн тэргүүнээ цэрэг хүн цэргийн даргаа намын гишүүн намын даргаа улс үндэстэн улсын ерөнхийлөгчөө /толгойгоо/ хамгаалж байж асуудлаас бүгдээрээ амжилттай гарна гэсэн үг. Сталин Чойбалсан нар ч тухайн үедээ толгой болсон томчуудаа еврей шиг ухаалаг чадвартай цэргийн дарга жанждаа сор болсон сэхээтэнүүдээ атаа хорсолын улмаас хэтэрхий мэргэн жараахай нэрийдлээр бүгдийг нь толгой дараалан устгасны улмаас яг дайн эхлэхэд яахаа мэдэхгүй баахан балмагдсан түүх дахин бүү давтагдаасай. Улс үндэстэн толгой баячууд топ улс төрч эдийн засагч эрдэмтэн мэргэдээ энхрийлэн хайрлахгүй юмаа гэхэд ад үзэхгүй атаа жөтөөгүй хяхаж хавчилгүй улс төрийн өш хонзонгоор хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байх нь зүйтэй, учир нь тэд улс орондоо юунаас ч үнэтэй янзан бүрийн хөрөнгө оруулалтыг цаг үргэлж хийсээр л байдаг.
Тэнгэрээс заяасан Тэмүжин хүүг тэрслүү Жамух бүү хэл тив дэлхийгээрээ нийлээд ч дийлж чадаагүйтэй адил улс төр нийгэм эдийн засгийн топ толгой нь байсан еврейчүүдээ Гитлер толгой дараалан цавчсан ч идүүлсэн бут ургадагийн адилаар идсэн Гитлерийн эрүү хувхайрч идүүлсэн еврейчүүд цэцэглэж энэ дэлхийг атгасаар тэнгэрээс тэтгэгдсэн тэд дэлхийн төгсгөл хүртэл хэнд ч дийлдэшгүй гүрэн ч болж мэднэ. Дэлхийг атгасан еврейчүүдийн ололт амжилтанд бид олзуурхаад ч атаархаад ч жөтөөрхөөд ч халшраад ч дөлөөд ч хэрэггүй харин пракматик утгаараа тэдэнтэй хадаг барилцаж харилцан ойлголцож хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй.
ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.