Гайхалтай бүдүүлэг монголчууд "бүргэдийн суудал" үйлдэхийг хоригложээ

Twitter Print
2017 оны 01-р сар 08-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Оросын нэрт эрдэмтэн, алдарт жуулчин, шилдэг дипломатч Иван Майскийн 1ОО-гаад жилийн тэртээ бичсэн монгол хүний зан төлөв, ёс суртахуун, аж төрлийг сонирхолтой агаад инээдтэй, ханиадтай өгүүлсэн эл өгүүллийг эрхэм уншигч танаа толилуулж байна.

Иван Михайлович Майский /1884-1975/ Новогород тойргийн Кириллов хэмээх тосгонд төрж, Омскт Гимназид суралцаж, Санкт Петрбургийн их сургууль дүүргэж, дараа нь Германы Мюнхений их суруулийг төгсөж, Англид ажиллаж байгаад Октябрийн хувьсгалын өмнөхөн эх нутагтаа ирж түр засгийн газар томоохон алба хашиж явжээ. Иргэний дайны жилүүдэд Монголд эрдэм шинжилгээний судалгаа хийж байжээ. И.М.Майский 1918 онд Монголын хилээр нууц даалгавартай орж ирсэн гэдэг. Тэр Богд хаант Монгол улсын хүн амын анхны тооллогыг хийсэн аж.

Иван Майскийн эл өгүүллийг өнөөдөр уншихад санаа зовмоор авч яах аргагүй үнэнийг өгүүлжээ. Зуугаад жилийн тэртээ бид ийм л байсан гэдэгт эргэлзэх хүн ч байж магадгүй. Гэвч үнэн үнэнээрээ байж, өнгөрснөө дурсаж өнөөдрөөрөө бахархдаг билээ.

Монгол хүний гол шинж, сэтгэцийн үндэс нь назгай тайван байдал мөн. Энэ назгай байдал нь тэдний аж төрлийн онцлог, байгаль, түүхэн уламжлалаас үүдэлтэй.

Эртний монголчууд байнга нүүдэллэж явсан бөгөөд төв Азийн бэсрэг уулсын дундах байгалийн хатуу догшин уур амьсгалд хэдийн дасан зохицжээ. Үүн дээр түүхэн үйл явцын туршид бүрэлдсэн эзэрхэг дээрэнгүй ёс, овгийн байгууллын үеэс хойш тогтсон, харийн дарлалд олон жил нухлуулсан, Энэтхэг Түвдийн шашны нөлөөнд мунхарсан зэрэг нь төв Азийн нүүдэлч овог аймгууд, түүний дотор монголчуудын сэтгэл оюуны төрх байдалд ул мөрөө гүнзгий үлдээжээ. Тэдний даамай шингэсэн аминлаг назгай байдал нь жам ёсны дүр төрх болон төлөвшиж, улмаар монголчуудын олон мянган жилийн түүхийг тодорхойлсоор иржээ.

Назгай байдал нь өрнөдийнхний толгойд үл багтах ойлголт бөгөөд эдүгээ ч таны нүд рүү цоргисоор буй. Та төрийн байгуулал, эдийн засгийн амьдрал, шашин шүтлэг, зан заншил зэргийн алиныг нь ч аваад харсан хүлцэнгүй тайван нь мэдрэгдэнэ. Мал бол тэдний амьдралын үндэс. Үнэндээ амьдрал үхэл хоёр нь малтай холбоотой гэхэд ямар ч хэтрүүлэг болохгүй.
Тэд малынхаа төлөө юуг ч хайрлахгүй байх нь аргагүй юм. Бас мянга мянган жил болохдоо тэд малыг хөнөөдөг элдэв өвчин, гэмтэл зэрэг зүйлтэй тэмцэх бүдүүлэг ч атугай зохистой аргыг бодож олжээ. Бодит амьдралд бид байх ёстой юмны огт эсрэг байдалтай аж.

Монголын мал аж ахуйн хэлбэр туйлын бүдүүлэг. Өөрөөр хэлбэл хүний гар огтхон ч хүрээгүй балар эртний мал аж ахуй хэмээн бүрэн утгаар нь тодорхойлж болно. Тэдний бас нэг онцлог нь залхуурах , зүүгээр суух, Назгай монгол хүний өөр нэг шинж нь залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авьяас чадваргүй гэж хэлж болохгүй. Шаардлага гарвал тэд мэрийлттэй, удаан ажиллаж чадна. Харин ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг төвөгшөөнө. Тэд орос дарга, гадаадын худалдааны ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн хариуцлагатай ажил эрхэлсэн хүмүүсийн байнга завгүй хөдөлмөрлөж буйг хараад ихэд гайхна. Тэдний ойлголтоор ажилч хүний зэрэг дэв ахих тусам ажил нь багасах ёстой гэж үздэг. Залхуурлын үр дагавар нь бодит байдал дээр ердөө зүгээр гиюүрэн суух явдал юм.

Ийн зүгээр суухыг ялангуяа насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаана. Монголд эмэгтэйчүүд, хүүхдүүд л ажилладаг. Тэд айл гэрийн бүх ажлыг амжуулна. Харин гэрийн эзэн аян жин тээхээс биш бусад үед гэртээ зүгээр л суун идэж ууна. Саахалт айлаар зочилж, наргиж цэнгэнэ. Гэртээ зочид хүлээн авч дуулсан сонссоноо хөөрөлдөнө. Үнэндээ монголчуудад цаг бол алт ч биш, мөнгө ч биш. Америкийн зүйр үг монголд бол ийн урвуу утгаар хэрэглэгдэнэ. Учир юун гэвээс монголчууд цагийг ерөөс ойшоодоггүй. Ойшоох аргаа ч мэддэггүй.

Монгол хүний дөрөв дэх онцлог нь хир буртаг, цэвэрч бус байдал. Соёл багатай, бүдүүлэг хүний адил монгол хүн хир буртаг, цэвэр бус орчинд аж төрнө. Тэд саван хэрэглэхийг мэдэхгүй. Дуртай үедээ гар нүүрээ хүйтэн усаар угаасан болно. Биеэ хэзээ ч угааж үзээгүй. Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтоно. Өмсөж байгаа дээлээ ч угаахгүй.

Ер нь дээл хувцсаа урагдтал нь тайлахгүй өмсөнө. Аз болоход монголчуудын хувцас хийж өмсдөг хятад даавуу эдэлгээ муутай, жилээс хэтэрдэггүй болохоор тэд арга буюу цамц, өмд, дээлээ жилд нэг удаа солино. Ердийн цагт монгол хүний дээл тостой, хар хөлстэйн дээр энд тэндгүй нөхсөн нөхөөгүй цоорхой байна.

Хир хөлс нь хутгалдсан монгол хүнээс хачин муухай үнэр ханхийхэд мэдэхгүй хүмүүүс өөрийн эрхгүй сэжиглэж зэвүүцнэ. Гэр орны хувьд цэвэрч байдлын тухай бүр ч ярилтгүй. Сав суулгаа угаадаггүйгээс мөн л зузаан хир тогтсон байна.

Нэгэн бодит явдлыг өгүүлсү. Тэр үеийн хүрээн дэх Оросын консул яагаад ч юм гудамжинд ил задгай бие засаж суусан нэгэн эмэгтэйг морин тэргээрээ дайрчихжээ. Тэгээд монголын засаг захиргааныхан энэ талаар зүйн дагуу албан ёсны эсэргүүцэл явуулсан аж. Гэтэл тэр үед оросын консул байсан Шишмарев хотын гол гудамжинд “Бүргэдийн суудал” үзүүлж буй хүний амь насыг хариуцахгүй гэжээ. Удаан хугацаанд олон удаа дипломат бичиг харилцан солилцсоны эцэст оросын консуль болон оросын хүмүүсийг тусгай гудамжаар явуулж байх, түүнчлэн гудамжинд монголчуудыг “Бүргэдийн суудал” үзүүлэхийг хориглох шийдвэр гаргаж байсан гэдэг.

Монголчууд харанхуй бүдүүлгийн дээр маш их мухар сүсэгтэй. Монголчуудыг соёл боловсролын салбарт богино хугацаанд үсрэлт хийнэ гэсэн найдвар туйлын хөнгөмсөг ойлголт билээ. Үнэхээр ч тэд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам, ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй төрхтэй.

Жирийн монгол хүн хэдэн мал, нүүдлийн хэвшлээс өөр юу ч мэдэхгүй. Бичиг үсэг, удам судар, түүх тэдэнд үгүй мэт. Ядаж хуучны хот балгас, хөшөө дурсгалын талаар хэлэх үггүй байдаг.

Хүн амын дөнгөж ганц хувь нь бичиг үсэг гадарлах төдий. Хошуунаасаа гарч үзээгүй хүн үй түм байх ба хүрээг алс холын орноор төсөөлж манж хаан, оросын баатар цагаан хаан гэж байдгийг дуулах нь дуулжээ. Харин тэнд хаана хаана юу байдаг, тэндэхийн ард түмний амьдралын талаар юу ч мэдэхгүй.

Гайхмаар ажигламтгай байдал бол монгол хүний содон шинж. Монгол хүн ердийн хуримтлуулсан сэтгэгдлээр ядмаг болоод ч тэр үү, эсвэл ямар ч ачаалалгүй байдаг эмнэг онгон ухааных нь тусгаж авах чадвар дэндүү их болоод ч тэр үү, ямартаа ч өрнөдийн зочдын огт анзааралгүй өнгөрөөж болох юмыг монгол хүн л гярхай харах чадвартай байдаг нь сонин. Тэдний нэг сайн тал нь бодь сэтгэл, зочломтгой зан. Монгол хүний зан төрхийн ихээхэн сэтгэл татам чанар нь энэ юм. Та хөмсөг зангидсан, дүнсгэр монгол эртэй барагтай л бол тааралдахгүй. Зан аашаа хувиргах нь их огцом. Нэг ёсондоо том хүн бус хүүхдүүд аятай сэтгэгдэл төрүүлнэ.

Монгол хүн ер нь хөгжилтэй, бодь сэтгэл өвөрлөж, хаш цагаан шүд яралзуулан инээмсэглэж, бусдыг алиалан дооглож, тачигнатал хөхөрнө. Хээр талаар морин дэл дээр цээл хоолойгоор өргөн айзамт уртын дуугаа дуулна. Зочломтгой заншил нь бүр ч гойд. Ямар ч зочныг эелдэг сайхнаар хүлээн авч, хойморын ойролцоо суухыг урин гэрийн эзэгтэй цай аягалахад гэрийн эзэн хөөрөг барьж тамхилна. Ийм зочломтгой чанар нь аяны хүмүүсийн ажил үйлс, сэтгэл санааг хөнгөвчилдөг.

Урьд цагт эр эмийн харилцаа нь хатуу тогтсон хуулиар зохицуулагдаж байсан бол автономитын үеийн монгол оронд бэлгийн амьдрал ялангуяа дээд ангийнханд заримдаа найм, есөн насандаа эхэлдэг байна. Харин жирийн хүмүүсийн дунд энэ нь 15- 16 насанд эхлэх боловч гэрлэгсдийн ихэнх нь 17-19 настай байх жишээтэй. Залуу эрчүүдийн ихэнх нь хар нялхаасаа бэлгийн амьдралын амтыг амталчихсан байдаг аж.

Монгол эмэгтэй өөр хаана ч байхгүй энгэр султай. Би Монголын эрхзүйг тодорхойлох санаатай материал цуглуулж явахдаа учир сайн ойлгох хүмүүсээс хүчингийн хэргийг яаж шийтгэдэг тухай асуухад тэд ерөөсөө түгдрээд хариулж чадахгүй байлаа. Харин нэгэн номтой байрын ламаас асуухад “За даа, манайд ч ийм гэмт хэрэг байдаггүй юм шүү дээ. Манай хүүхнүүд ердөө татгалздаггүй амьтад” гэж тун чиг илэн далангүй айлдаж байсан нь санаанаас гардаггүй билээ.

Д.Сүрэнжав

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.49.124) 2017-01-09 06:07
      • 0
      • 0

      Одоо ч гэсэн төрийн томчуул нэг л их завтай, морь, бөх, ой тэмдэглэх, найр наадам хэссэн, ажил хэрэгч бус хүмүүс байдаг. Хөлсөө гаргаж, цаг нартай уралдаж ажиллахын оронд гадаадаас өөрсдийн ядуу зовлонг тоочиж, зүгээр тусламж авах гэж дэлхийгээр хэрэн хэсдэг. Гэр хорооллын айлын хүмүүс хэдэ үеэрээ нэг хашаанд амьдарч байгаа боловч мод тарихаас залхуурч, хог новш, үнс шавхайдаа баригдан, архидаж байдаг.

      Хариулах

    • энхээ

      (202.126.89.165) 2017-01-09 01:45
      • 0
      • 0

      Үнэнийг л хэлж дээ дургүйцээд байх юу байхуу. Одоо ч энэ зан чанар хадгалаастай л байна. Хувь хүн өөрийгөө л хөгжүүлж энэ их залхуурал, назгайрлаас гаргаж авч чадах юмуу даа.

      Хариулах

    • urnaa

      (5.74.174.113) 2017-01-08 12:36
      • 1
      • 0

      Odoo ch heweer dee.ger horoolold usand oroh uruu ch bhgui yadaj unjuud 1ch usand ordgui muuhai nuurs unerteed l bas deer ni hagas yarwaisan ih zantai horch muuhai humuusee.

      Хариулах

    • mongol emegtei

      (43.242.243.150) 2017-01-08 12:20
      • 0
      • 0

      Dahiad l mongol emegteichuudee muulaad unalaa enger sultai geel bid nariig muulahaasaa umnu uursdiinhuu unen chanariig olj unshij chadsanuu ehner huuhduudeeree hamag yumaa hiilgecheed uursduu zalhuurch hov yarij uuj idej suudag gedgee mongol erchuud deer ueesee l tiim novshiin zalhuu amitad bsan yum bna sh dee odoo ch gesen ehneriinhee gert orj suugaad archaagui tsarailaad suuj bga bizdee

      Хариулах

    • trtr

      (202.21.106.131) 2017-01-08 11:18
      • 0
      • 0

      iim buduuleg baihdaach mongol hun ulsaa hudaldaagui yum shuu dee.

      Хариулах

    • zochin

      (150.129.141.72) 2016-10-24 09:16
      • 0
      • 0

      kkk yg vnende orsuudiin tuhai bichje,tuhain ved henn harin bvdvvleg bsan boldo bvv doromjil

      Хариулах

    • Зочин

      (130.88.114.223) 2016-10-24 00:47
      • 0
      • 0

      Yah argagui uneniig oguuljee ... unen uneneeree saihan ... gej site.n omnoh ugend bichsen bh ym. Chi hajuud ni dagaad shalgaad yavj bsan ymuu. Ymarch buruu zoruu oilgoltgui, nemer hachirgui, oor sanaa zorilgogui tsever uneniig bichseniig ni batlan daagaad baigaa ymuu. Maisky ingej bichjee l gene biz, humuus oorsdiinhooroo l dugnene shde. Chi omno ni dugnej ogdog hen geech daldgar ve?

      Хариулах

    • Lahore

      (139.5.219.64) 2016-10-23 23:02
      • 0
      • 0

      Bi iim oroosgol teneg zuiliig zondoo l unshij bailaa. End mal mallah nuudelleh soyliig oilgoh surch chadah gadaad hun harin her olon baih bol, odoo bol ene nuudel mal an ahui ni hamgiin saihan delhiid eeltei soyl gedgiig old harj chaddag humuus olon bolder .Mongol undesten baisan tuldaa Moskwa baigaa gedgiig bas bug humuus oilgohguich gadarlah...

      Хариулах

    • хаха

      (37.120.102.5) 2016-10-21 13:01
      • 0
      • 1

      Хаха...яг энэ цаг дор Англи герман франц аялагчид Оросын балар харанхуй тариачид ялангуяа Урал даваад Сибирь хавийн орос тосгодын беглvv бvдvvлэг байдал замбараагvй архидалт нvд хальтрам ядуурал орос хvvxнvvдийн санаанд оромгvй завхай банзал байдал терхийг яаг ингэж бичсэн байдаг юм!!!!!

      Хариулах

    • hi

      (139.218.242.240) 2016-10-22 23:18
      • 0
      • 0

      eh survalj chini haana bna

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.33) 2015-01-20 01:10
      • 0
      • 1

      manjiin darlald hoer zuuniig eleesen mongolchuud er n l mohoh shatandaa yawj bsniig vgvisgeh argagvi,uchir n omhii hyatadiin ar mongoliig vgvi hiij,ezleh gesen bodlogotoi n holbootoi.gesen ch mnglchuud bid onoodor saintai muutai ch delhiid nertei,gazar nutagtai,hvn am n gurwan sayd hvreh gej yawna.odoo bol gadniihan bish,mnglchuud l oorsdiigoo dotroosoo vgvi hiij bna daa.

      Хариулах

    • MGL

      (202.131.249.2) 2015-01-09 18:06
      • 0
      • 1

      odoo ch umhii uner ni buur ihessen Gandangaas bol aimaar , HUDUUgiinhun uner ni arilaagui ee

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.107) 2015-01-09 15:42
      • 0
      • 1

      энэ ч үнэхээр ийм л байсан үнэн болуу даа бид ийм бичсэн зүйлд дургүйцэлгүйгээр өөрсдийн одоо байгаагаа харьцуулах цаг болсон байх шүү одоо үзэж харж байхад түвд хүмүүс л одоо ч ийм байдлаараа үлдсэн байдаг баримтаар аялалын нэвтрүүлэг зураглалаар харагддаг одоо бид ийм арчаагүй байдлаасаа гарсан гэдгээ монгол сэтэхүй өөрчлөгдсөн гэдгийг харуулж чаддагаа харуулахсан

      Хариулах

    • Зочин

      (202.21.114.30) 2015-01-09 14:18
      • 0
      • 3

      Энэ ч одоо ч байгаа... Ялаэнгуяа Улаанбаатарт шилжин ирсэн шинэ иргэд....

      Хариулах

    • mongol zaluu

      (103.23.51.2) 2014-11-23 16:23
      • 0
      • 1

      buddiin shashin delhiigees zail shar huvalznuud mongoloos zail odooch ted ems huuhnuud ailiin ehneruud haranhui buduuleg urt ust emsiig durtai uedee uudee tugjij bgaad l buzariig ni arilgaj bgaa shuu de shashinaas mongoliig tur zuurch gesen salgasan komunizm d bi bas bayarlaj yavdag da

      Хариулах

    • Зочин

      (103.10.21.65) 2014-11-22 19:35
      • 1
      • 2

      ter ueiin oros bid 2 mun ch taarch dee. Diplomatch sudlaachaa ch hat daa. ene muu ungutshun nudendee haragdsanaa bichchiheed vodkagaa erguuleed neg ih surhii amitan gevtej baisan bailgui. Mongoliin anagaah uhaan, odon zurhai, tuuh urgiin bichig, hel soyol buhniig ene metiin durakuudaas bolj ugui hiisen ni nuhuj barshgui garz boloi.

      Хариулах

    • зочин

      (103.229.120.27) 2014-11-22 13:58
      • 0
      • 2

      Их хөнгөцхөн судлагааны тоо баримт үгүй нэгэн хүний үзэл бодол бөгөөд манай нийгмийн хамгийн хүнд хэцүү цаг үед ирж байсан юм уу даа

      Хариулах

    • зочин

      (103.229.120.27) 2014-11-22 13:57
      • 0
      • 1

      Их хөнгөцхөн судлагааны тоо баримт үгүй нэгэн хүний үзэл бодол бөгөөд манай нийгмийн хамгийн хүнд хэцүү цаг үед ирж байсан юм уу даа

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.190) 2014-11-22 13:39
      • 0
      • 2

      KKK. Оросуудын суганы эхүүн хулмасны үнэр Монголчуудын шивэрийн үнэрээс нэг их дээрддэггүй байсан байхаа.

      Хариулах

    • er hun

      (65.49.68.188) 2014-11-22 13:20
      • 0
      • 1

      erchuudee bugdeeree uursdiiguu helehgui bol bid uursduu archaagui bsan b shdee emegtei hun l geed dairaad bhiin

      Хариулах

    • Зочин

      (202.131.231.90) 2014-10-08 16:47
      • 0
      • 2

      ted odoo l engeree aytaihan avaad yabhad bolishde kk

      Хариулах

    • bayaraa

      (103.23.51.2) 2014-10-08 14:00
      • 0
      • 2

      manaid nomtoi erdemtei mundag mundag humuus zunduu l bsan shd yagaad ter talaar n durdaj boldogguin ter uyiin orosiin jijig tosgond buduuleg teneg ivanuud zunduu l bsan shuudee

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.2) 2014-10-08 14:03
      • 0
      • 3

      ariun juramt busguuchuud bj l taaraa shd neg teneg shar huvalz lamiin ugeer enger sultai gej dugneh gej ter erdemten n uuruu yavtsuu hun bjee gej

      Хариулах

    • SHOLBANA

      (217.118.79.26) 2014-10-08 10:27
      • 0
      • 3

      SHARIIN SHASHIN IIM BOLOGSON BID MUNH HUH TENGER OVOO UULAA GAZAR USAA SHUTEDEG BAIHDAA DELHIIN TALIIG EZELEJ YAVLAA GEJ HUN ALAJ BOLOHGUI AVGAI AVCH BOLOHGUI HAMAG AIMTANII TUSIIN TULD GEJ BAIGAA YUM DAA

      Хариулах

    • Bbbbb

      (175.141.231.52) 2016-10-23 00:23
      • 0
      • 0

      Yum unshaagui , uzeegui huuhduud amniihaa hemjeend l yarih yum.

      Хариулах

    • SHOLBANA

      (217.118.79.26) 2014-10-08 10:27
      • 0
      • 2

      SHARIIN SHASHIN IIM BOLOGSON BID MUNH HUH TENGER OVOO UULAA GAZAR USAA SHUTEDEG BAIHDAA DELHIIN TALIIG EZELEJ YAVLAA GEJ HUN ALAJ BOLOHGUI AVGAI AVCH BOLOHGUI HAMAG AIMTANII TUSIIN TULD GEJ BAIGAA YUM DAA

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.155) 2014-10-08 07:35
      • 1
      • 1

      mongolchuud ugaasaa enger sultai xyataduud ter ved vriin shingenee jinxen shaxsan baixdaa yag odoo mongol gej bga ene xvmvvs mongol gej bi lab naidaxgvi bna shvv nil xujaanuud

      Хариулах

    • Зочин

      (122.254.126.27) 2014-10-07 21:21
      • 0
      • 1

      eniigee bah bolgood Mongolchuud gedeg nomondoo oruulaad zaluu ueiihen unshaad gaihah baih daa yamar tuuhiig uurchlultei ni bish dee

      Хариулах

    • Зочин

      (122.254.126.27) 2014-10-07 21:21
      • 0
      • 1

      eniigee bah bolgood Mongolchuud gedeg nomondoo oruulaad zaluu ueiihen unshaad gaihah baih daa yamar tuuhiig uurchlultei ni bish dee

      Хариулах

    • zochin

      (150.129.140.183) 2014-10-07 20:24
      • 0
      • 0

      mongol huuhnuud ugaasaa l iim baisan yum bii

      Хариулах

    • Зочин

      (180.235.184.169) 2014-10-07 16:47
      • 0
      • 5

      ховшын шарын шашин, энэ булай шашинг шүтсэн цагаас миний эх орон уруудан доройтож, мөхөн сөнөж, адаг сүүлдээ юу болов. Үүнээс хэсэгхэн ч гэсэн салгаж өгсөн коммунизм таньд баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-10-07 16:22
      • 0
      • 1

      Шинэ үг мэдэж авлаа. Бүргэдийн суудал гэж сайхан хэлжээ. Морь харах гэдэг нь голдуу эрчүүдийн хувьд л яригддаг байх.

      Хариулах

    • ИГЭН

      (150.129.141.205) 2014-10-07 14:59
      • 0
      • 3

      бУДДЫН ШАРЫН ШАШНЫ НӨЛӨӨ

      Хариулах

    • ALAR

      (112.72.13.249) 2014-10-07 13:43
      • 0
      • 0

      GArchigaa ingej ogood bh hereggui l bh humuus oishoohgui l bh

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.153) 2016-10-22 18:07
      • 0
      • 1

      Буддын шашин маш цэвэр байхыг номлодог уншиж судлах ёстой коммунизм одоо ч муудсаар буруу ойлгуулж амь бөхтэй хэвээр бна яана даа хөөрхий. Бидний энэ их баялагтай монгол орныг бидэнд цус хөлсөөрөө хамгаалж төлж ирснийг ийм мунхаг харанхуй үетэй тулгарсан үед бидний эх эцэг дээдэс минь ийм ёс зүйгүй байдалд оруулахыг хүсээгүй л юм даа...

      Хариулах

    • Bbbbb

      (175.141.231.52) 2016-10-23 00:24
      • 0
      • 0

      Tiim shuu

      Хариулах