
Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 19 минутад Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд Согиипо хотын баруун өмнө зүгээс 41 км-ийн зайд орших далайн бүс хэсэгт 17 км гүнд гипоцентртэй, 4.9 баллын хүчтэй газар хөдлөв.
БНСУ-ын цаг уурын албанаас Чэжү аралд 5 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн нь 1978 оноос хойш Чэжү арал болон ойролцоох бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа гэж мэдээлжээ.
Уг газар хөдлөлт 2017 оны 11-о сард Поханд болсон 5.4 магнитутын хүчтэй газар хөдлөлтөөс хойш Солонгосын хойгт болж буй томоохон газар хөдлөлт боллоо хэмээн мэдээлэлд дурджээ.
Газар хөдлөлтийн улмаас арал тэр чигээрээ чичирхийлсэн бөгөөд өндөр байшин, барилгуудад тод мэдрэгдсэн гэлээ. Одоогоор газар хөдлөлтөөс улбаалсан ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байна.
Чэжү аралд оршин сууж буй иргэдийг болзошгүй байгалийн гамшиг, газар хөдлөх үед анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.
Л.Отгонбат
Эх сурвалж: newsdirectory3.com
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.