ДОХ анх таран түгсэн газрыг олжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) анх илэрсэн газар, цаг хугацаа болон бусад нарийн мэдээлэл эрдэмтдэд тодорхой болжээ. 

ХДХВ-ийг анх 1983 онд илрүүлсэн гэж үздэг ч, уг вирус хавьгүй эрт илэрсэн аж.

Оксфордын их сургуулийн Нуно Фариягийн удирдсан шинжээчдийн баг 1959 онд Киншаса хотод (БН Ардчилсан Конго Улсын нийслэл) цусны дээж авсан сорилыг судласнаар энэ үр дүнд хүрсэн байна.

Эрдэмтэд вирусийн болон бусад дээжид филогеографийн шинжилгээ хийснээр 1920-иод оны үед Киншаса хотод анх дархлал хомсдолын бий болон үржиж эхэлснийг тогтоосон бөгөөд чухам эндээс тив дэлхий даяар ХДХВ тархсан хэмээн үзэж байна.

 “Гэсэн ч тэн хагас нь нас бараад байгаа дэлхий нийтийн хэмжээнд 70 сая хүн ХДХВ-ийн халдвар хэрхэн авсныг мэдэх явдал бидэнд чухал байсан юм” гэж судалгааны эрдэмтдийн нэг профессор Жак Пепан (Канадын Шербруксын их сургууль) хэлсэн байна.

Өвчний гол үүсгэгч нь сармагчны дархлал хомсдлын вирус (Simian immunodeficiency virus, SIV) байсан бөгөөд хүнд дамжин халдварласнаар ХДХВ үүссэн гэх таамаглалыг эрдэмтэд судалгаар нотлосон байна.

Камерун улсын зүүн өмнөд нутгийн шимпанзе сармагчны тээдэг уг вирус халдварт тохиолдлын 90 гаруй хувийг эзлэх М бүлгийн буюу ХДХВ-т хамгийн их ойр вирус байсан аж.

1920 онд уг вирус Бельгийн Конго улсын нийслэл Леопольдвиль хот (өнөөгийн Киншаса хот), мөн 17 жилийн дараа тэндээс БН Конго Улсын Браззавиль хотод тархан хүрсэн байна. Харин 1940-өөд оны эх гэхэд вирус БН Ардчилсан Конго Улсын Лубумбаши, Мбужи-Майи хотыг хамарсан байна. Вирус тархах үндсэн зам нь гол мөрөн, төмөр зам байсан аж.

1960-аад онд бүс нутагт биеэ үнэлэх явдал их газар авахын хамт эрх баригчид элдэв халдварт өвчинтэй тэмцэхийн тулд олон нийтэд тарилга хийж байсан боловч тариурын аюулгүй байдалд анхаарал тавиагүйн улмаас ХДХВ-ийн халдвар газар аван тархах шалтгаан болжээ гэж эрдэмтэд үзэж байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (166.137.90.93) 2020-06-28 05:16
      • 0
      • 0

      corona covid19 basl DOH shig ingeed l baij bna geluu

      Хариулах