Ерөнхийлөгчийн “хуурай хүү” хэн бэ?

Twitter Print
2014 оны 10-р сар 07-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

АТГ-ын дэд дарга Б.Хурцыг Ерөнхийлөгчийн “хүн” хэмээдэг. Гэсэн хэдий ч үүнийг үгүйсгэж, бас тийм гэж хэлсэн нь үгүй. Саяхан сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагадаа “хуурай хүү”-гийнх нь тухай асуусан боловч Ерөнхийлөгч үгүйсгээгүй. Тэгэхээр АТГ-ын дэд дарга Б.Хурц Ерөнхийлөгчийн “хуурай хүү” болж таарах нь.

Тодруулбал, сэтгүүлч “Таны ахиад нэг "хуурай хүү” Б.Хурц гэдэг залуугийн тухай их яригдах юм. Монголын тагнуулын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан нэгэн хурандаа манай сонинд маш ноцтой захидал ирүүлсэн. Бид тэр хүний эрхийг хүндэтгэж анх сониндоо нийтэлсэн. АТГ-ыг бол та байгуулсан. Одоо энэ айл руу нэлээн  ширүүн шүүмжлэл явж байгаа харагдах юм. Нөгөө талаар энэ байгууллага нөгөө байгуулсан хүнээсээ ч том эрх дархтай, нэрийг нь бариад хүн хороохоос бусдыг хийгээд ч байх шиг харагдах. Ийм хачирхалтай хоёр дүр зураг л үзэгдээд байна л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ" хэмээн асуухад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ер нь авилгалтай тэмцэх бол амар ажил биш. Авилгатай тэмцэх бол манай үндэсний эрх ашиг. 

Авилгалтай тэмцэнэ гэдэг бол Монголын ард түмний аюулгүй байдлын төлөө, ерөөсөө төрийн аюулгүй байдлын төлөө л тэмцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нэгдүгээрт, тэр үүргээ онцгой ойлгох ёстой. Нөгөө талдаа хийж байгаа ажил нь хуулийн дагуу зөв явдаг байх хэрэгтэй. Тэгээд энэ яригдаад, бичигдээд байгаа тэр зүйлүүд дээр онцгой анхаарах ёстой л доо. Нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Ер нь хуулийн ажил хуулиараа л явна. Тэнд ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцох ёсгүй” хэмээн хариулж, хуурай хүүгийнхээ талаар ам ангайгаагүй байх юм.

Ам нээвэл уушги нээ гэдэгсэн. Хуурай хүүгээ юунд нуух болсон юм бол.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.