Тим Данкан хөгширсөн ч “Сан Антонио Сперс” дахин аваргалах боломжтой

Twitter Print
2014 оны 10-р сар 18-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн шинэ улирал удахгүй эхлэнэ. 2014-2015 оны улиралд багууд эрчимтэй бэлдэж байгаа аж. Нийт 30 баг байгаагаас өнгөрсөн жилийн аварга “Сан Антонио Сперс” олны анхаарлыг татаж байна. Шинэ улиралд Техасын багийн гол тоглогчоор К.Леонард нэрлэгдэж байгаа юм. Хэдийгээр Т.Данкан зодог тайлаагүй ч “эрийг нас, уулыг цас” гэдгийн адилаар талбай дээр гүйцэтгэх үүрэг нь багассан. Түрүү жил дунджаар 29 минутад 15.1 оноо, 9.7 самбараас бөмбөг авч багийнхаа хамтаар тойргийн 82 тоглолтоос 62 хожил авсан. Мөн плей-оффт шилдэг байж боломжийн тоглолт үзүүсэн.

Гэхдээ ирээдүйд Техасын багийг авч явах хүнийг одооноос бэлдэх нь чухал болохоор Г.Попович ахмад тоглогчдоо тэтгэвэрт гаргах цаг нь иржээ. Иймд Т.Паркер, М.Жинобили наргүйгээр тактикаа боловсруулж магадгүй. Хашир туршлагатай дасгалжуулагч өнгөрсөн зун бараг солилцоо хийгээгүй. Учир нь К.Леонард, П.Миллс, Т.Сплиттер, М.Боннер, Д.Грин зэрэг ирээдүйн од тамирчдыг аль хэдийн багтаа элсүүлж чаджээ. Тэдний асуудал болсон байрлал нь төвийн хэсэг. Төгс тоглогч Т.Данканы ачаар олон жил самбарт санаа зовоогүй. Харин Тими хөгширсөн учир залуучуудтай самбар дор алалцаж чадахгүй. Энэ байрлалд М.Боннер, Т.Сплиттер хоёрыг ээлжлэн тоглуулж магадгүй юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.