NFL-ийн супер од Том Брэди лигийг өмнөхөөсөө илүү зөөлөн болсон гэлээ

Twitter Print
2021 оны 09-р сар 24-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

НФЛ-ийн супер од Том Брэди лигийг өмнөхөөсөө илүү зөөлөн болсон гэсэн байна. Түүний хувьд НФЛ-д 22 дахь жилдээ тоглож байна.

Өдгөө 44 настай супер од Том Брэди NFL-ийн лиг сүүлийн жилүүдэд илүү зөөлөн болсон гэжээ. Тэрээр хэлэхдээ “Олон жилийн туршид өөрчлөгдсөн нэг зүйл бол лигийн тамирчид хоорондоо илүү зөөлөн тоглодог болсон байж магадгүй юм. Үүнийг би өмнө нь хэлж байсан. Хамгаалж буй тоглогчдыг хүчтэй цохивол алдаа өгдөг болсонтой холбоотой гэж бодож байна. Миний бодлоор хамгаалалтын тоглогчид хүчний тоглолт хийхэд илүү хамгаалалтанд ордог. Энэ нь урьд өмнөхөөсөө илүү их боломжийг өгч байна. Ямартай ч лиг өмнөхөөсөө арай зөөлөн болсон гэж би хэлмээр байна” хэмээн хэлжээ.

НФЛ-д 22 дахь улиралдаа тоглож буй Брэди саяхан өөрийгөө 50 нас хүртлээ хөлбөмбөгөө тоглох болно гэж мэдэгдэж байсан билээ. Ням гаригт Атланта Фалконсийг 48:25-аар Букканирс хожсон тоглолтод Брэйди 276 метр шидэлт хийж таван оноо авч багтаа тус хүргэсэн юм. Тэрээр энэ тоглолтын тухайд Райан Женсен манай гүйгчийг хамгаалахаар явж байсан тэгээд толгой руу нь түлхсэн энэ бол шаардлагүй бүдүүлэг зүйл байсан. 10-15 жилийн өмнө ийм байгаагүй байх гэж өгүүлжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.