Цагдааг мөргөж зугтсан жолоочийг шалгаж байна

Twitter Print
2021 оны 09-р сар 24-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагад 2021.09.21-ний 18.00 цагт иргэнээс ирүүлсэн “Метро молл төвийн баруун талд согтуу жолооч автомашинтай явж байна” гэсэн мэдээллийн дагуу хар өнгийн Toyota Рrius-30 маркийн /77-03 УБК/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээрээ түрж, зугтсан хэрэг гарсан билээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр эмэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү танхайрсан байна. Зөрчил гаргасан жолоочийг  цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан юм.

Энэ тухай Тээврийн цагдаагийн алба “Зөрчил гаргасан жолооч ямар шалтгаанаар цагдаагийн алба хаагчийн биед халдсаныг шалгаж тогтооно. Урьдчилсан байдлаар, Toyota Рrius-30 маркийн автомашины жолооч нь цагдаагийн алба хаагчийг дохиж зогсох шаардлагыг эсэргүүцэн зугтсан. Замын хөдөлгөөн зохицуулан хянаж шалгах журмын дагуу тус жолоочийн тухай мэдээллийг станцаар зарлан мэдээлэл явуулсан. Энэ дагуу замын хоёрдугаар постын алба хаагч тухайн жолоочийг зогсооход тээврийн хэрэгслээрээ шүргэж зугтсан хэрэг гарсан” гэжээ.

Зөрчил гаргасан жолоочийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.