
Грейвсийн өвчин гэж юу вэ?
Грейвсийн өвчин нь бамбай булчирхайг үйл ажиллагааг идэвхжүүлэгч эсрэг биеийн нөлөөгөөр бамбай булчирхай тархмалаар томрон, бамбайн дааврууд тогтмол ихээр ялгарснаар эрхтэн тогтолцоонд хордлогот нөлөө үзүүлдэг аутоиммуны өвчин юм.
Грейвсийн өвчний үед илрэх зовиур
-
Сэтгэл санаа тогтворгүй болох, цочромтгой тайван бус, анхаарал төвлөрөхгүй
-
Хоолой бачуурах, юм залгихад хүндрэлтэй
-
Зүрх дэлсэх, зарим үед зүрх орчмоор чичирхийлэх
-
Байнга бүх биеэр хөлрөх, халууцах бүгчимдэх
-
Гар хөл салганах
-
Хоолны дуршил их байсан ч даамжрах явцтайгаар турах
-
Гүйлгэх
-
Бэлгийн сулрал, сарын тэмдгийн алдагдал
-
Булчингийн сулрал
-
Нүд бүлтийх, гэрэлд гялбах, аргах, нулимс гоожих, нүдний уг хөшч өвдөх, нүд тойрон хавагнах
Грейвсийн өвчний үед баримтлах хоолны дэглэм
Грейвсийн өвчний үед баримталж буй хоолны дэглэм нь таны өвчинг эмчлэх боломжгүй хэдий ч өвчний үед илэрч буй шинж тэмдгүүдийг бууруулахад маш сайн тусалж чадна.
Грейвсийн өвчтэй хүмүүст ашиг тустай хоол хүнс:
1.Иод багатай хоол хүнс
Хэрвээ өвчтөн цацраг идэвхит иодын эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа бол иод багатай хоолны дэглэм баримтлана. Иод багатай хоол хүнсэнд дараах хүнс орно.
-
Иоджуулаагүй давс
-
Өндөгний цагаан
-
Шинэхэн эсвэл хөлдөөсөн ногоо
-
Цай, хар кофе
-
Ургамлын тос
-
Элсэн чихэр, чанамал, зөгийн бал
-
Давсгүй самар, самарны цөцгийн тос
-
Сод ба нимбэгний шүүс
-
Шар айраг, дарс
-
Үхэр, тахиа, гахай, цацагт хяруул, хурганы махны дунд хэсэг
-
Жимс жимсний шүүс
2.Цэцэгт хүнсний ногоо
Зарим цэцэгт хүнсний ногоо нь бамбай булчирхайн дааврын ялгаралтыг бууруулдаг ба мөн бамбай булчирхайн иодын хэмжээг бууруулдаг нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр үр нөлөө нь Грейвсийн өвчтэй хүмүүст ашигтайгаар нөлөөлдөг. Гэсэн хэдий ч эсрэгээрээ гипотиреоидизм(бамбай булчирхайн үйл ажиллагаа буурсан ) өвчтэй хүмүүс эдгээр хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Үүнд:
-
Брокколи
-
Байцаа
-
Цагаан цэцэгт байцаа
-
Навчит байцаа
-
Юуцай
-
Brussels байцаа
-
Редиск
-
Цагаан манжин
-
Шар манжин
-
Бууцай зэрэг багтана.
3.Селен агуулсан хоол хүнс
Селен нь бамбайн булчирхайн дааврын солилцоог хангахад оролцдог шаардлагатай микроэлемент юм. Судалгаагаар селен нь Грейвсийн өвчний үед илэрдэг нүдний өөрчлөлтийг сайжруулахад тусалдаг байна. Бамбай булчирхайн дааврыг бууруулах эм хэрэглэдэг хүмүүсийн дунд селений эмийн бэлдмэл хэрэглэдэг хүмүүсийг хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад илүү хурдан бамбайн булчирхайн даавар хэвийн хэмжээндээ хүрдэг байна.
Селенээр баялаг хоол хүнсэнд дараах хүнс орно.
-
Бразил самар
-
Туна загас
-
Сам хорхой
-
Хиам
-
Баяжуулсан гоймон ба үр тариа
-
Үхрийн мах
-
Цацагт хяруул
-
Тахианы мах
-
Будаа
-
Өндөг
-
Шош
-
Бууцай
-
Овъёос
4.Төмөр агуулсан хоол хүнс
Төмөр нь бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, түүний дотор бамбай булчирхайн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой элемент юм. Та эдгээр хоол хүнсийг хоол хүнсэндээ оруулах замаар төмрийн зохистой хэрэглээгээ хангах боломжтой.
-
Баяжуулсан үр тариа
-
Үзэм
-
Загас
-
Шош
-
Хар шоколад
-
Үхэр, тахиа, цацагт хяруул, гахайн мах
-
Бууцай
-
Дүфү
-
Сардин загас
5.Кальци болон Д амин дэм агуулсан хоол хүнс
Грейвсийн өвчний үед кальцийн шимэгдэлт буурч ясны эдийн нягтрал багасч яс сийрэгжилт үүсдэг. Кальци болон Д амин дэм нь ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой тэжээл юм.
Кальцаар баялаг хоол хүнс:
-
Сүү
-
Бяслаг
-
Тараг
-
Зайрмаг
-
Сардин загас
-
Цэцэгт байцаа
-
Баяжуулсан жүржийн шүүс
-
Дүфү, бэхжүүлсэн шар буурцаг
-
Бүйлс
Д аминдэм нь таны биед хоол хүнснээс кальцийг шингээхэд тусалдаг. Д амин дэм нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсан дор нийлэгждэг учраас гол эх үүсгэвэр бол агаар салхинд гарах юм.
Д аминдэмээр баялаг хоол хүнс:
-
Туна, хулд загас
-
Баяжуулсан сүүн бүтээгдэхүүн (шошгыг шалгана уу)
-
Баяжуулсан шар буурцагны сүү
-
Мөөг
Анхааруулахад: Зарим хоол хүнс нь Грейвсийн өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Жишээ нь: Таны харшилдаг хоол хүнс нь бие махбодийн дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлж өвчнийг сэдрээж болно. Ийм учраас харшилдаг хоол хүнсээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Мөн өөрийн эмч эсвэл хоол зүйчтэй ярилцаж, зөвлөгөө авч идэж буй хоолныхоо талаар өдрийн тэмдэглэл хөтлөх нь өвчний шинж тэмдгийг бууруулахад илүү ач тустай.
Д.Дөлгөөн
Холбоотой мэдээлэл:
Бамбайн даавар орлуулах эм уухад анхаарах зүйлс - http://mongolcom.mn/read/12724
Гипотиреоидизм өвчний үед жингээ бууруулах зөвлөмж - http://mongolcom.mn/read/17124