ХБНГУ-ын канцлерт нэр дэвшигч "Северный поток-2"-ыг эхлүүлэх нь зөв гэжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 24-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн Христийн Ардчилсан холбоо намаас парламентын сонгуульд нэр дэвшиж, ХБНГУ-ын дараагийн канцлераар сонгогдох өндөр магадлалтай гэгдэж буй Армин Лашет "Северный поток-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагааг эхлүүлэх нь зөв хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Энэ бол эдийн засгийн төсөл. Хэрэв бид эрчим хүчний бусад эх үүсвэрүүдээсээ татгалзвал бидний хийн хэрэглээ илүү их нэмэгдэнэ." хэмээн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээний үеэр онцолжээ.

Түүний хэлж байгаагаар "Украин улсад "Северный поток-2" хийн дамжуулах хоолойноос болж хохирохгүй гэсэн баталгаа хэрэгтэй учраас уг баталгааг Украинд өгөх нь чухал." хэмээн онцолжээ.

"Северный поток-2" хий дамжуулах хоолойн үйл ажиллагаа нээгдсэн ч ХБНГУ Украинаар дамжуулан тодорхой хэмжээний хий үргэлжлүүлэн импортлох тухай яригдаж байгаа ба Армин Лашет, "Хэрэв ОХУ үүнийг эсэргүүцэх юм бол манай талаас төслийг даруй зогсооно" хэмээн мэдэгджээ.

ХБНГУ-ын парламентын сонгууль энэ сарын 26-нд болох ба парламентын гишүүдээр сонгогдсон нэр дэвшигчид канцлер Ангела Меркелийн залгамжлагчийг сонгох юм.

ОХУ-ын "Северный поток-2" хий дамжуулах хоолой ОХУ-аас ХБНГУ руу жилдээ 55 их наяд куб метр хий дамжуулах хүчин чадалтай юм.

Оросын Газпром компани тус хийн хоолойн үйл ажиллагааг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ба энэ оныг дуустал Европ руу 5.6 их наяд куб метр хий дамжуулах боломжтой гэж тооцжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.