Ганга мөрөнд орж ариусах гэсэн хэдэн зуун мянган хүн нэг дор цугларчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгт шашны Кумб Мела баяр болж байгаатай холбогдуулан Ганга мөрний ариун усаар гэм зэмээ цайруулж, ариусах гэсэн иргэд хэдэн зуун мянгаараа нэг дор цугларчээ.

Энэтхэгийн цагдаагийн газраас мэдээлснээр энэ даваа гарагаас хойш Ганга мөрөнд 650 мянга гаруй хүн оржээ. Түүнчлэн Цагдаагийн газраас мэдээлснээр ойрын өдрүүдэд Ганга мөрний усанд өдөртөө 11 000-18 000 хүн нэг дор орох төлөвтэй байгаа аж. Нэг дор олон тооны хүн цугларч буй нь коронавирусын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь Энэтхэгийн эрх баригчдын санааг зовоож байна.

Өнгөрсөн даваа гарагт л гэхэд тус улсад коронавирусын халдварын 168 912 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш 1 өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэтхэгт эхэлсэн коронавирусын цар тахлын 3 дахь давалгаа өнгөрсөн 7 хоногоос эрчимжиж нэг өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тохиолдлуудын тоо 100 мянгыг давах болсон юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.