
ОХУ-тай хиллэдэг Европын холбооны гишүүн орнууд болох Латви, Литва, Эстони улс цэрэг татлагаас болж дүрвэж байгаа оросуудыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс даяар цэрэг татлага зарлаж, өмнө нь цэргийн алба хааж байсан иргэдээс 300 мянгыг нь цэрэгт татна хэмээн мэдэгдсэнээс хойш ОХУ-аас бусад орнууд руу нисэх нэг талын нислэгийн тийзнүүд маш хурдтайгаар борлуулагдаж эхэлжээ.
Эстонийн Гадаад харилцааны сайд Урмас Реинсалу Ройтерс агентлагт бичсэн цахим захидалдаа, "ОХУ-ын иргэн иргэний үүргээ биелүүлэхээс татгалзах эсвэл биелүүлэх хүсэлгүй байх нь өөр оронд орогнол хүсэх үндэслэл болохгүй." хэмээн онцолжээ.
Твиттерт Латвийн Гадаад харилцааны сайд Эдгар Ринкевич ОХУ-ын иргэдийг хүлээн авахгүй байх нь аюулгүй байдалтай холбоотой хэмээн тайлбарласан бол Литвийн Дотоод хэргийн яам орогнол хүссэн иргэн болгоны хүсэлт болгоныг тус тусад нь авч үзнэ гэжээ.
Дээрх 3 улсаас гадна Польш улс өнгөрсөн даваа гарагаас эхлэн ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээ зогсоосон билээ.
Эх сурвалж: focus.ua
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.91.112.133) 2021-04-17 10:02Яасан гэж төрийн хамгаалалтанд авсан юм бол. Анандбазар улаан цагаан алчихгүй л байлгүй дээ
Хариулах