Азийн спортын од: Косүке Хагино

Twitter Print
2015 оны 06-р сар 13-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Азийн шилдэг усанд сэлэгч

Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн спортын XVII дахь наадмын шилдэг тамирчнаар Японы усанд сэлэгч Косүке Хагино тодорсон билээ. Тэрээр 1994 оны наймдугаар сарын 15-нд Тотиги хотод төржээ.

К.Хагино “Лондон 2012” зуны Олимпийн ХХХ дахь наадмаас 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж олны танил болсон. Мөн 2013 оны усанд сэлэлтийн дэлхийн аваргаас 400 метрийн чөлөөт сэлэлт, 200 метрийн холимог төрөлд хос мөнгөн медаль хүртсэн. Өнгөрсөн бямба гарагт хаалтаа хийсэн Азийн спортын их наадамд К.Хагиног гүйцэх сэлэгч байсангүй. Тэрээр 200 метрийн чөлөөт сэлэлт, 200, 400 метрийн холимог сэлэлт, 4х200 метрт дөрвөн алт, 400 метрийн чөлөөт сэлэлтээр мөнгө, 100, 200 метрийн араар даллах сэлэлтэд хүрэл медалийн эзэн болсон.

“Инчон 2014”-ын 200 метрийн чөлөөт сэлэлтээр алтан медаль авахдаа 1:45.23 минутын хугацаанд түрүүлж улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Харин далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2014 онд 200, 400 метрийн холимог сэлэлтээр алт, 200, 400, 4х200 метрийн чөлөөлт сэлэлтээр мөнгөн медаль авч ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.