Байцаа дарах Орос эзэгтэй нарын гарын жор

Twitter Print
2020 оны 08-р сар 22-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Орц: 10 кг байцаа дарахад:

Давс 190 гр нуурын давс

Шар лууван 300 гр

Алим 250 гр

Үрлэн хар перец 5 гр

Лаврын навч 4-5 ширхэг

Сонгино дунд зэргийн 2 ширхэг

Хүрэн манжин – 2 бөөрөнхий

Бэлтгэх арга:

Байцаа дарах саваа угааж, хатааж бэлдэнэ. Заавал хүнсний зориулалттай сав байх ёстойг анхаараарай. Тухайлбал хуванцар сав, зэв бал гарахгүй паалантай хувин, модон торх байвал илүү тохиромжтой. Сайтар цэвэрлэгдсэн бөгөөд хуурай байх ёстой. Ингээд байцааны гадуурх навчийг хуулж савныхаа ёроолд дэвсэж өгнө. Одоо байцаагаа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Өөрийнхөө сонголтоор хэрчээрэй. Угааж цэвэрлэсэн лууван, хүрэн манжингаа савхалж хэрчинэ. Сонгиныг дундуур нь хувааж хагас цагираг хэлбэрээр хэрчинэ. Алимаа мөн жижигэвтэр, өөрийн сонголтоор хэрчинэ. Алим бол C витаминаар баяжуулж өгдөг. 

Бүх ногоогоо хэрчиж дуусаад урьдчилж бэлтгэсэн том гялгар уутан дээр асгаж давс амтлагчаа хийгээд сайтар холино. Гартаа нэг удаагийн бээлий хийхээ битгий мартаарай. Одоо хольсон ногоогоо байцааны том далбагар навч дэвссэн дарах сав руугаа хийнэ. Ингээд гурилын гулуузаар жигд сайхан дарж цохино. Удаан цохисоны дараа байцааны шүүс ялгарч гарна. Ногоогоо далд орохуйц тийм шүүстэй болох ёстой. Шүүсэнд нь далд ортол ногоогоо цохиж дараад дээр нь цагаан хөвөн цаасан материалаар бүтээж дээр нь хүндрүүлэгч тавина. Хүндрүүлэгчээр байгалын том хавтгай чулууг ашиглаж болно.

Одоо савныхаа тагаар таглаад гэрийн темпратурт 3-4 хоног байлгана. Гурваас дөрөв хоногийн дараа цагаан бүтээлгээ хуулж дарсан байцаагаа үзэхэд дээр нь хөөсөрхөг, нялцгай өнгөр үүссэн байна. Энэ зүйлийг авч хаяад амсахад давслагдсан иссэн байцааны амт орсон бол даршлагдсан байна гэж үзнэ. Ингээд гадаа сэрүүн нөхцөлд гаргаж тавиад хавар болтол хэрэглэх боломжтой.

Та бүхэн эрүүл мэнддээ анхаарах өдөр тутмын хэрэглээндээ цэвэр модон бүтээгдэхүүн хэрэглээрэй....

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.