Бразилийн Ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлал олны бухимдлыг төрүүлээд байна

Twitter Print
2022 оны 01-р сар 29-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару ОХУ-Украины хил дээр үүсээд буй нөхцөл байдлыг үл харгалзан ирэх сард ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана хэмээн мэдэгдсэн нь олны бухимдлыг төрүүлээд байна.

Гадаад харилцааны мэргэжилтнүүд, сөрөг хүчнийхэн Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару ирэх сарын сүүлээр ОХУ-д айлчилж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдсэн явдлыг буруушааж байна.

Украины хил орчим ОХУ-ын зэвсэгт хүчний хэдэн арван мянган цэргүүд, цэргийн олон тооны машин техникийн хамт байршиж байгаа явдал дэлхий дахины анхаарлын төвд байгаа билээ.

Барууны орнууд ОХУ Украин руу цэргээ оруулахаар төлөвлөж байна хэмээн ОХУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулсаар байгаа билээ. Зарим улс орнууд ОХУ-ыг Украины тусгаар тогтнолыг хүндэлж, асуудлыг зэвсэгт мөргөлдөөн үүсэх хүртэл хүндрүүлэхгүй байхыг хүсч буйгаа илэрхийлж байгаа бол зарим нь ямар нэг байр суурь илэрхийлэхээс эмээж байгаа билээ.

Ийм цаг үед Ерөнхийлөгч Жаир Болсонару ОХУ-д хийх айлчлалаа цуцлахгүй байгаад олон нийт бухимдаж байгаа аж. Бразилийн Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогын улмаас Бразил улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд муудсан ба Жаир Болсонару энэ онд ОХУ-аас гадна зөвхөн Польш, Унгарт айлчлал хийхээр төлөвлөжээ.

Ирэх 10-р сард болох Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Луиз Инасио Лула да Сильва Бразилийн нэр хүндийг өсгөх зорилгоор гадаадын хэд хэдэн улс орнуудад албан ёсны айчлал хийсэн ба ажиглагчдын үзэж байгаагаар ирэх сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа аж.

Нөгөө талаас АНУ ч тэр Европын холбоо ч тэр Жаир Болсонару Ерөнхийлөгчийн албан тушаалд удахгүй гэсэн хандлагаар түүний ОХУ-д хийх айлчлалд ач холбогдол өгөхгүй гэж улс төр судлаачид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.242.47.42) 2021-09-23 16:01
      • 0
      • 0

      овоо доо амьд байгаа бол ингэмээр байна шүү

      Хариулах