Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг байгаа улсаас нь шилжүүлэн авч ирнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 07-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

УЕПГ-аас энэ оны гуравдугаар улиралд шийдвэрлэсэн гэмт хэргүүдийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа. 

УЕПГ-т гэмт хэргийн шинжтэй 55322 гомдол, мэдээлэл,  Зөрчлийн хэрэг 25046 бүртгэгджээ. Зөрчлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 2,2 хувиар, гомдол мэдээлэл 19,8 хувиар өссөн байна. 

Зөрчлийн хэрэг дотор архи согтууруулах ундааны тухай хууль зөрчсөн, танхайрсан, хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг өссөн бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хулгай, хүний биед санаатай халдсан зөрчил буурсан дүнтэй гарчээ. 

Энэ оны гуравдугаар улиралд зөрчлийн хэргээр 1.707.576 иргэн, 3934 хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан байна. 

Харин Нийслэлийн Прокурорын газраас он гарсаар 570 хэрэгт хяналт тавьж, 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хяналт тавьсан хэрэг 5,7 хувиар, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 9,9 хувиар өссөн байна. Харин энэ оны гуравдугаар улиралд 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийх үеэрээ “Эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллага хариуцдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авдаг. Энэ дагуу түүнийг шилжүүлэн авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан байгаа. Одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.