Ирланд, Нигерийн өргөн барьсан тогтоолд ОХУ-аас хориг тавьжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 14-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд ОХУ Ирланд болон Нигери улсын НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өргөн барьсан "Уур амьсгал ба Аюулгүй байдал" нэртэй тогтоолд хориг тавьснаараа дэлхийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдэгджээ.

Түүний мэдэгдснээр дээрх тогтоолд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт тулгарсан энэ цаг үед улс орнуудын гадаад дотоодын зөрчилдөөнийг зөөллөх, энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг хэрхэн явуулах талаар тусгасан байжээ. Уг тогтоолд далайн түвшин, хар салхины давтамж нэмэгдэх, ган гачиг, үерийн гамшиг зэрэг дэлхийн дулаарлын улмаас үүсэх гамшгууд нь нийгмийн хурцадмал байдал, дайн дажинд хүргэж, энэ нь цаашлаад дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд эрсдэл үүсгэнэ гэдгийг онцолсон байжээ.

Тогтоолыг НҮБ-ын гишүүн орнуудын олонх дэмжсэн ба Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүний 12 нь дэмжжээ.

Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон улс төрийн зөрчилдөөн нь ядуурал, орлогын эрх тэгш бус байдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийн шалтгаан ба үр дүн хэмээн тодорхойлсон байна.

Дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд зэвсэгт мөргөлдөөнүүдэд хөндлөнгөөс оролцох боломжууд нэмэгдэх ба НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя дээрх тогтоолын тусламжтайгаар барууны орнууд улс орнуудын дотоод асуудалд дураараа оролцох болно гэж үзжээ.

Уг тогтоолын эсрэг ОХУ, Энэтхэг хоёр улс саналаа өгсөн бол БНХАУ санал өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн Энэтхэг, БНХАУ-ын төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, зэвсэгт мөргөлдөөн хоёрын хооронд уялдаа холбоо олж харахгүй байгаагаа илэрхийлж, Аюулгүй байдлын зөвлөлд улс төрөөр шоу хийхгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.