Олон талт үйл ажиллагааны цогц үйлчилгээг “Номадс” сүлжээ ресторанаас мэдэр

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Тун удахгүй шинэ жилийн баярын уур амьсгал орж, байгууллага бүр гадуур гацуур модоо засаж эхлэн, дэлгүүрүүд хямдралаа зарлаж, хаа сайгүй баярын худалдаа гарахаар бүсгүйчүүд маань шинэ жилийн баяртаа ямар даашинзаар гоёх билээ гээд л хүн бүхэн бодож эхэлдэг дээ.  

Албан байгууллагуудын хүний нөөц хариуцсан ажилтанууд, баяр зохион байгуулах комиссын гишүүд ч гэсэн хамт олныхоо баярыг хаана тэмдэглэвэл  бидний сэтгэлд нийцсэн том зай талбайтай, хоол ундтай, хөгжим техниктэй, хөтөлбөр тоглолттой газар олох билээ гэдэг дээр санаа зовж эхэлдэг. Харин энэ жилийн баяраас эхлээд ийм асуудалд санаа зовох шаардлагагүй боллоо.  

Номадсын Сүлжээ Ресторанууд 10-р сарын 2-ны өдөр ээлжит шинэ салбарын нээлтээ хийлээ. Энэ салбар нь Монголдоо анх удаа 1000-1500 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай, мэргэжлийн хүлээн авалтын Crocus” Event Hall нэртэй энтертэйнмэнт арга хэмжээний болон хүлээн авалтын танхимыг ашиглалтанд орууллаа. Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн томоохон байгууллагуудын төлөөлөл, шоу бизнес, урлаг соёл, рок попын одод, топ моделуудын төлөөлөл 800 гаруй эрхэм зочид хүрэлцэн иржээ.

Crocus танхимын хөгжим техник тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн шийдлийн гайхамшгийг мэдрүүлсэн дүрс бичлэгийн видео танилцуулга, гэрлийн эффектийн шоу үзүүлбэр, Харанга хамтлагийн бөмбөрчин Пүүжээгийн гоцлол бөмбөр, Номадсын катеринг үйлчилгээний 100-аад ажилтнууд нэгэн сэтгэлээр хамтдаа бүжиглэн Флаш Моб бүжгийн мэндчилгээгээр эхэлсэн шоу хөтөлбөр нь үдэшлэгт уригдан ирсэн зочдын сэтгэлийг хөгжөөн баясгаж чадсан төдийгүй дурлалт хосуудын хуримын ёслолыг үйлдэж, Говь ноолуурын намар өвлийн коллекцийн загварын шоу танилцуулж,  энэ намрын анхны шар айргийн баяр Октоберфестийн нээлтийг эхлүүлж, шинэ жилийн баярын мөчүүдийг дурссан сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжиллээ.

Нээлтийн баярт МУ-ын Төрийн соёрхолт дуучин Д.Болд, ОХУ-аас дуучин Татьяна Сметанина, бүжгийн Paradox хамтлаг, ёодол дуучин Баярцэнгэл нар уригдан ая дуугаа өргөсөн төдийгүй Итали улсаас ирсэн DJ Markino-тай бүжгийн гайхамшгийг мэдрэн хамтдаа хөгжсөн хөтөлбөрөөр зочдоо баясгалаа. 

“Crocus” Event Hall-д төрөл бүрийн тэмдэглэлт баярын хүлээн авалтууд /хурим найр, мэрэгжлийн баярууд, шинэ жил г.м/, уран бүтээлийн тоглолтууд, хувцас, загварын үзүүлбэр, модел шалгаруулах уралдаан, тэмцээн, бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэнгийн арга хэмжээ, зохиомжит агуулга бүхий үдэшлэг party, үзэсгэлэнгийн арга хэмжээ, телевизийн зохиомжит шоу хөтөлбөрүүд, шинэ киноны нээлтүүдийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой болсон байна.

Танхимын доторх байдал нь урлагийн тоглолт, загварын шоу явуулахад тохиромжтой мэргэжлийн тайзтай, сүүлийн үеийн шинэ технологийн шийдлүүдээр угсарч тохижуулсан хөгжим техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, гэрэл, гэрэлтүүлэг, өнгөний шинэ технологуудтай, дуу, хөгжмийн дуугаралтын төгс шийдэлтэй.

Арга хэмжээний хүлээн авалтын ширээ засалт, хоол үйлчилгээг мэргэжлийн катерингийн үйлчилгээний баг хийж үйлчлэхээс гадна 3-4 төрлийн хувилбараар үйлчилгээ үзүүлэх бололцоотой.

Энэ цаг үед дутагдаад байсан орон зайг Номадсын залуус бий болгож чадлаа. Энэ танхим 600-аас дээш хамт олонтой байгууллагуудыг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжийг олгож байгаа бөгөөд Монгол улсын соёл урлаг, HoReCa салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт боллоо гэж дүгнэж байна.  

Захиалга өгөх утас: 77110101, 88115511

Веб сайт:  www.eventcatering.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.