Амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрийн мэдэх ёстой нууц

Twitter Print
2020 оны 03-р сар 29-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

"Хүн бүрийн эргэн тойронд далд ертөнцийн ивээн тэтгэгч сахиусан тэнгэрүүд, хорлон сүйтгэгч ад зэтгэрүүд үргэлж байдаг. Харин таны эргэн тойронд аль нь их байхыг та шийддэг. Учир нь нарийн ертөнцийн эдгээр биетүүд танаас ялгарч буй энергээр хооллодог юм. Алийг нь их хооллоно тэр л таны эргэн тойронд эргэлдэх болно" гэж үйлийн үр судлаач Александр Свияш “Карма” номондоо бичсэн байдаг.

Хэрэв та бүхнийг эерэг талаас нь сэтгэж, хэнийг ч шүүмжлэн буруутгахгүйгээр бусдад сайн санаж, амьдралаа гололгүй байгаа бүхэндээ талархан баярлаж эерэг энерги ялгаруулж байгаа бол таны эргэн тойронд ивээгч сахиусан тэнгэрүүд илүү олон байх болно. Тэд аз жаргал баяр хөөрийн энергээр хооллодог тул таньд аз жаргалтай баяр хөөртэй амьдралыг олоход тань тусалсаар байна.

Харин бусдад муу санаж, хэрүүл зарга хийж, атаа жөтөө өвөрлөж, гомдож туньж, бусдыг шүүмжлэн буруутгаж, муу зүйл бодож, гутарч гуньж сөрөг энерги ялгаруулбал эдгээр сөрөг энергээр хооллогч ад зэтгэрүүд таны эргэн тойронд илүү ихээр цуглана. Тэд сөрөг энергээр хооллодог тул хоолоор тасрахгүйн төлөө таны зовж шаналахыг, сөрөг догдлолд автахыг тэсэн ядан хүлээдэг бөгөөд таны амьдралд төвөг саад учруулдаг.

Тиймээс болно бүтнэ, чадна гэсэн өөдрөг сэтгэлээр хандаж, аливаа зүйлээс сөрөг муу талыг нь бус сайн сайхныг нь олж харж, бодож санаж, түгээж, бүтээж явбал таны амьдрал сахиусан тэнгэрийн ивээлд багтах болно гэж үйлийн үр судлаач оросын эрдэмтэн Александр Свияш Карма буюу үйлийн үр номондоо бичсэн байдаг.

Ш.Батзориг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.