15 минутад бүрэн цэнэглэгддэг цахилгаан автобусыг туршилтаар явуулж эхэллээ

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Өчигдрөөс эхлэн Улаанбаатарын төв хэсгээр цахилгаан автобусыг туршилтаар явуулж эхлээд байсан. Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах хүчин чадалтай.

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн 12 метр урттай, 36 хүний суудалтай “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. 

Энэхүү цахилгаан автобусны онцлог:

  • -50+ 50 градуст ажиллах чадвартай.

  • Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн

  • 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг

  • Нийт 36 хүний суудалтай 

  • 90 хүний багтаамжтай

  • Урт 12 м, өндөр 3.2 м, өргөн 2.5 м

  • Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй

  • Зааландаа 8 халаагууртай

  • Хяналтын 5 камертай

  • Зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлсэн гэх мэт онцлогтой аж.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд хоёр галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг баригдсан.

Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгчээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.