Зайсан толгойн домог

Twitter Print
2017 оны 01-р сар 11-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэл Улаанбаатар хотын нэгэн үзэмж болсон Зайсан толгойн орой дээр гарч үзээгүй нийслэлийн иргэн гэж ер нь байхгүй байх. Харин уг толгойн орой дээрээс нийслэлээ тольдон байхдаа тэнд ямар түүх өгүүлэх довцог толгой байдгийг бид тэр бүр мэддэггүй. Уулс толгод хэрвээ ярьдагсан бол уг онцгой толгой Монгол улсын түүхэн олон үйл явдлуудыг тоочин хүүрнэх байсан бизээ. Гэвч ийм нэгэн домог яриа байдаг.

Хувилбар1:

1778 онд дөрвөн уулын дунд Их Хүрээ суурьшсанаас үүдэн 1800-гаад оны үест Богд хаанд бараалхах шавь, отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэр нэгэн бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон байна.

Хувилбар2:

Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Гайхан бодсоор хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх дов довцог болж улам томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нүүсээр байв. Богд шадар сайдаа цуглуулан энэ тухай ярихад нэг цэцэн түшмэл нь:
-Төвдийн хувилгаад Монголын модыг авчир гэж газрын хэвлийгээр нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн уул юм байна. Иймд алдар цол олговол энэ уул ?лдэж магад гэсэнд бүгд зөвлөлдөн “Зайсан» цол өгч нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой өндөрөсхөө ч больж уулын мод ч түүн рүү хошууран нүүхээ зогсчээ.

Хувилбар 3:

Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр их эв түнжин муутай байжээ. Үүнээс болоод газар дэлхий хилэгнэж, улаан шуурга, ширүүн бороо, цас мөндөр тасрахаа байжээ. Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна. Тэр удахгүй газар доороос гарч ирэх гэж байна. Тэр газарт нь нэг жижиг уул уул байруулчихвал зүгээр болно гэж нэг номтой хүн зөвлөжээ. Ингээд нэг хүчирхэг эрийг томилж жижиг уул авчруулж шуламын дээрээс даруулсан гэдэг. Тэр толгой нь Зайсан толгой ажээ

Мэдээлэл:

Зайсан толгойд анхны суваргыг 1956 онд босгосон бөгөөд 1969 онд одоогийн сүрлэг хөшөөг бий болгосон байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж, оройгоос нь 4 м тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байсан гэдэг. Одоо Зайсан толгой нь 300 м урт 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл, шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг цаг үеийн үнэт түүхийг хадгалсан цогцолбор болсон. Мөн нийслэл хотоо харах гол цэг гэдгийг бүгдээрээ мэдэх билээ.

Билэгдэл:

Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан 4 хайрханы сангийн нярав нь Зайсан толгой учраас тус толгойг шүтэж, цай сүүнийхээ дээжийг өргөж байвал мөнгө төгрөг ихээр орж ирнэ гэсэн бас нэг хууч яриа байдаг ажээ…

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.120.82) 2017-01-12 05:58
      • 0
      • 0

      Ийм чухал уулан дээрээ зөвлөлтийн цэргийн хөшөө босгож байдаг манайх бас л үнэхээр л хараат байсан шүү,

      Хариулах