“Эль классико” дээд амжилт тогтоосоор байна

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

1990-ээд оны дунд үед Италийн лигийг бага дэлхийн аварга хэмээн нэрлэдэг байлаа. Тухайн үед “Сери А”-гийн дотоодын хүчирхэг өрсөлдөөнөөс гарч ирсэн багууд нь “Аваргуудын лиг”-ийн шигшээд олон жил дараалан шалгарсан. Харин өнөө цагт Испанийн “Ла лиг” манай гарагийн хүчирхэг лигээр нэрлэгдэж байна. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчид “Реал”, “Барса”-д тоглож буй нь үүний илрэл юм.

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 7-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж “Реал Мадрид”-“Атлетик Бальбао” 5:0, “Барселона”-“Рио Валлекано” 2:0, “Валенсиа”-“Атлетико Мадрид” 3:1, “Севилья”-“Депортиво” 4:1, “Вильяреал”-“Сельта Виго” 3:1, “Эспаньол”-“Реал Сосьедад” 2:0, “Малага”-“Гранада” 2:1-ээр хожсон байна.

Энэ улиралд “Барса” долоон тоглолт дараалан гоол алдаагүй байгаа нь дээд амжилтаар бүртгэгджээ. Мөн “Реал”-ын К.Роналду эхний зургаан тойрогт арван гоол оруулж 50 жилийн өмнөх рекордыг давтсан бол долоодугаар тойрогт дахин гурван бөмбөг эсрэг багийнхаа хаалганд оруулсан аж. Энэ нь мэдээж “Ла лиг”-т дээд амжилт болон үлдлээ.

Испанийн дээд лигийн энэ улирлын явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.