“Челси” арын өрсөлдөгчөөсөө таван оноогоор илүү явна

Twitter Print
2014 оны 10-р сар 06-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 7-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Халл Сити”-“Кристал Палас” 2:0, “Ливерпуль”-“Вест Бромвич Альбион” 2:1, “Сандерлэнд”-“Сток Сити” 3:1, “Манчестер Сити”-“Астон Вилла” 2:0, “Манчестер Юнайтед”-“Эвертон” 2:1, “Тоттенхэм”-“Саутхэмптон” 1:0, “Челси”-“Арсенал” 2:0, “Вест Хэм Юнайтед”-“КПР” 2:0-ээр тус тус хожсон бол “Соунси Сити”-“Ньюкасл Юнайтед” 2:2, “Лесьтер Сити”-“Барнли” 2:2-оор тэнцэж нэг оноо авсан байна. Энэ тойргийн онцлох тоглолт нь Лондонгийн дерби байлаа.

“Арсеал”-“Челси”-гийн тоглолт бүр сонирхол татдаг. Гэхдээ шинэ улиралд “Цэнхэрүүд” онцгой сайн байгаа нь өчигдрийн тулаанаас харагдсан. Лондон хотын “Стэнфорд Бридж” цэнгэлдэх хүрээлэнд Э.Азар, Д.Коста нар тус бүр нэг гоол оруулж А.Венгерын шавь нарыг гомдоолоо. Харин эсрэгээрээ “Челси” 19 оноотой лигийг ганцаараа тэргүүлж эхэлсэн юм.

Премьер лигийн 2014-2015 оны улирлын явц

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.